| |
Видео
Шинэ мэдээ
Индонез улсыг зорих эх орноо төлөөлөх баг тамирчдад төрийн далбаагаа гардууллаа
"Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадамд оролцох баг тамирчдаа өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд албан ёсоор үдэн гаргаж Монгол Улсын төрийн далбааг баг тамирчдад амжилт хүсэн өргөн барилаа.
Индонез улсын Жакарта болон Палембан хотноо наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Азийн зуны XVIII наадам зохион байгуулах бөгөөд Ази тивийн 45 орны тамирчид 40 спортын 465 төрөл, ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
Энэ удаагийн 18 дугаар наадамд Монгол Улсын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин өрсөлдөх бөгөөд 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй өнөр баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Монгол Улсын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд Монгол Улсаа төлөөлөн хүч, хурд, ур чадвар, авхаалж самбаагаа сорих баг тамирчдын Индонезийн тэнгэрт өндөрт өргөх Алтан соёмбот төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг