|
Видео

Шинэ мэдээ

Засгийн газар үүргээ биелүүлэхгүй бол нийтийг хамарсан ажил хаялт зарлана гэв

Засгийн газар үүргээ биелүүлэхгүй бол нийтийг хамарсан ажил хаялт зарлана гэв

Багш нар ажил хаялт зохион байгуулж магадгүй байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүн өнөөдрийг хүртэл гарахгүй байгааг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сануулж байна. Тиймээс Засгийн газраас үүргээ биелүүлэхийг дахин шаардаж, хэрэв шаардлагыг нь хүлээн авахгүй бол нийтийг хамарсан ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

 

Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчид цалингаа нэмэгдүүлэхээр удаа дараа шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулж, суулт зарласан ч үр дүнд хүрээгүй билээ. Гэхдээ тэд ирэх есдүгээр сар хүртэл Засгийн газарт хугацаа өгч, заасан хугацаанд үр дүн гарахгүй бол тэмцэлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.

Нэгэнт хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях эрх хуулийн хүрээнд үүссэн тул төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарынхан есдүгээр сараас ажил хаялт зохион байгуулахаар болж байгаа юм байна. Энэ талаарх албан ёсны шийдвэр ч гарсан гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлж байна.

Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс өмнө Засгийн газар ОУВС-гийн дүгнэлтэд тулгуурлан хэлэлцээрт орж цалин хөлсийг нэмэх асуудлыг амласан ёсоороо хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлын хүрээнд МҮЭХ-ноос Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдад саналаа тасралтгүй хүргүүлж байгаа аж. Ойрын хугацаанд хэлэлцээр эхлэнэ гэдэгт МҮЭХ найдаж байна. Эс бөгөөс асуудал нэлээд хурцадмал байдалтай болох нь ээ.

Өнгөрсөн 2017 оны есдүгээр сард болсон багш нарын "Сануулах” ажил хаялтад нийслэлийн ЕБС 43, СӨБ 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56, СӨБ 23 хувьтай оролцож байсан бол эмч нар ч мөн дараа нь "Сануулах” жагсаал зохион байгуулж байв.

Соёл урлагийн салбарынхны цалингийн дундаж 490 мянган төгрөг, боловсрол болон эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 600 мянга орчим төгрөг байдаг. Иймд эдгээр салбарынхан цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг тавиад байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler