|
Видео

Шинэ мэдээ

М.Ахмед Язал: Вейсел Акчайг Турк улс эрэн сурвалжилж байгаа

М.Ахмед Язал: Вейсел Акчайг Турк улс эрэн сурвалжилж байгаа

Турк, Монголын хамтарсан "Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас авч явж, улмаар Туркийн тусгай үүргийн CT4010 онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд хагас өдөр саатсан  үйл явдал өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2018.07.27/  болсон юм. Үүнтэй холбоотойгоор Монголын талын албаны байгууллагууд тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бол Монгол дахь Турк улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл өгөв.

Энэ үеэр БНТУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язал "Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал хоёр улсын харилцаанд таагүй уур амьсгал бий болголоо. Вейсел Акчайг Турк улс гэмт хэрэгтэн гэж үзэж эрэн сурвалжилж байгаа. Мөн Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг Турк руу шилжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт удаа дараа тавьж байсан. Гэхдээ манай улсаас Монголын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа зохион байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн манай Элчин сайдын яамны гурван ажилтанг шалгаж байгаа мэдээлэл бий. Хууль хяналтын байгууллагаас албан ёсоор манайд мэдэгдэл ирээгүй. Нууцаар ирсэн онгоцны талаар тодорхой мэдээлэл алга. Онгоц нууцаар ирээгүй. Албан ёсны зөвшөөрлийг манайх дипломат журмын дагуу Гадаад харилцааны яамнаас авсан. Үүнээс бусдыг мэдэхгүй. Монголын тал мэдэж байгаа байх” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler