| |
Видео
Шинэ мэдээ
Вейсел Акчайг хулгайлахаар завдсан хэмээн гурван этгээдийг саатуулаад байна
Туркийн иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх шуугиан хэвлэл мэдээллээр маш хурдтай түгсэн билээ. Тэгвэл Туркийн Засгийн газар Монгол улсын нутаг дэвсгэрт хүн хулгайлахыг оролдсон гэсэн мэдээллийг эрс няцаагаад байгаа юм. Мөн энэхүү хэрэгт Монголын тагнуул хүчний байгууллага оролцсон гэх мэдээллийг Туркийн талаас бас няцааж байгаа ажээ.
Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү хэрэгтэй холбоотойгоор Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг гурван монгол иргэнийг шалгаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. Тэднийг Туркийн иргэн Вейсел Акчайг хүч хэрэглэн хулгайлсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа бололтой.