| |
Видео
Шинэ мэдээ
БАЙГАЛИЙН АЮУЛТ ҮЗЭГДЭЛД ӨРТСӨН ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЛЭЭ
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мѳнхнасан, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж нар Ѳндѳр-Улаан суманд ажиллаж сумын удирдлагуудын хамт байгалийн онц аюултай үзэгдэлд ѳртсѳн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уулзан, нѳхцѳл байдалтай газар дээр нь танилцаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэв. Засаг даргын зүгээс хамгийн хүндрэлтэй байгаа сумын ЭМТ-ийн дээврийн засварт 2 сая тѳгрѳгийг, орон гэргүй болсон иргэдээс олон хүүхэдтэй, ѳндѳр настай, малчин ѳрхүүдэд нэн түрүүнд гэрийн мод авахад нь дэмжлэг үзүүлж 3 сая тѳгрѳгийг шийдэж ѳгѳв. Мѳн одоо ашиглагдахгүй байгаа хуучирч муудсан музейн барилгыг актлуулж, бусад тѳсвийн байгууллагуудын засварт ашиглах чиглэл ѳгсѳн юм. Иргэд аймгийн удирдлагууд ирж бидэнтэй уулзан, сэтгэл санааны болон материаллаг дэмжлэг үзүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.