|
Видео

Шинэ мэдээ

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд хангах үүрэг өгөв

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд хангах үүрэг өгөв

2018 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.
Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ-ны хамт олон ажиллаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler