![]() |
Видео
Шинэ мэдээ
Хаан банк эмнэлгийн төлбөрт үйлчилгээний мөнгийг шилжүүлээгүй байжээ

Авлигын эсрэг хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тандалт ажиглалт хийж байгаа аж. Одоогоор Эх нялхсын эрүүл мэндийн төв, Гэмтэл согогийн үндэсний төв, Нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлэг, II амаржих газарт тус тус тандалт хийжээ. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн хамт тандан шалгаад байна. Тус Эрүүл мэндийн төв нь 2017-2018 онд ажил, сургуульд орох, жолооны үнэмлэх авах, гадаадад явах болон гадаадын иргэдийн урьдчилан сэргийлэх, шинээр гэр бүл болох, эрүүл мэндийн цагаан дэвтрийн урьдчилан сэргийлэх шинжилгээ, рентген флюр, эмчийн үзлэг, шүдний зураг, оюутан цэргийн үзлэгт нийт 6819 хүнийг хамруулжээ. Тэдгээрээс нийт 22.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажилласан. Гэвч ямар нэмэлт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхойгүй, бүртгэл, судалгаагүй байж. Энэ нь аливаа төлбөртэй үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хөрөнгө завших боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна. Тухайлбал, Хаан банкны албан хаагчид тус төвөөр дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэсэн байх бөгөөд Хаан банкнаас үзлэгийн 13.000.000 төгрөг шилжүүлэх ёстой байтал шилжүүлээгүй, нийт хэдэн хүн үзсэн эсэх нь тодорхойгүй, тус мөнгөний төрийн санд төвлөрүүлэх ёстой 75 хувь нь төвлөрөөгүй байв хэмээн мэдээллээ. Эх сурвалж: www.assa.mn
