|
Видео

Шинэ мэдээ

Гурван сая долларын үнэтэй туяаны аппарат үерийн улмаас эвдэрчээ

Гурван сая долларын үнэтэй туяаны аппарат үерийн улмаас эвдэрчээ

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын нэг давхар сүүлийн хоёр өдөрт орсон ширүүн борооны улмаас усанд автжээ. Үүний улмаас Австрийн Засгийн газрын гурван сая ам.долларын зээлээр авсан хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтсэн байна. Уг аппаратыг засахад 400 орчим мянган ам.доллар шаардлагатай гэдгийг албаныхан мэдээлэв. Хавдар судлалын үндэсний төв эл аппаратыг энэ жил ашиглалтад оруулж, эмчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөж байжээ.

Хорт хавдар эмчилдэг туяаны аппарат нь хэт ягаан туяа цацруулдаг учраас зоорийн давхартаа төхөөрөмжийг байрлуулаад байсан юм байна. Бид энэ талаар ХСҮТ-өөс тодруулахад "Нийслэл сүүлийн хоёр хоногт орсон ширүүн аадар борооны улмаас маш нарийн технологитой туяа аппаратыг суурилуулдаг суурь нь гэмтсэн. Гарсан гэмтлийг Монгол Улсад засварлах боломжгүй, гадны мэргэжилтнүүд засна. Маргааш Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулна” гэв.

Хорт хавдартай хүмүүсийг эмчилдэг ийм аппарат Монголд ганц байдаг юм байна.

 

М.Тогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler