УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр Мөнгөншагай гэдэг хүүтэй ч түүнийгээ ихэд нууцалдаг. Залуу ,омголон явсан Н.Номтойбаяр эцэг хүний үүргээсээ татгалзаж, өөрийнхөө хүүг Нямтайшир хэмээн ааваараа овоглосон байдаг.

Харин өдгөө түүний хүү Мөнгөншагай нь эрийн цээнд хүрч, эр бяр суусан том залуу болсон. Багаасаа элдэв хэл амнаас холуур явсан тэрээр хаа ч явсан даруухан, ухаалаг нэгэн гэгддэг юм билээ. Хүүхдүүдээ АНУ-д боловсрол эзэмшүүлэх сонирхолтой Нямтайширын хувьд хэнз хүүхдээ ч мөн цэргийн хүн болгож хүмүүжүүлсэн. Сүүлийн хэдэн жил шар хэвлэлээр үе үе гарах болсон тэрбээр хувийн амьдралаа ч тас нуусаар ирсэн. Өнгөрсөн жил зарим нэг хэвлэлд Мөнгөншагайг гадаад бүсгүйтэй гэрлэн эцэг болж, Номтойбаяр гишүүн өвөө болсон хэмээн бичиж байсан ч сураг ажиг тэгэс гээд намжсан. 

Тэгвэл түүний хайр дурлалын талаар дахин нэг яриа гарсан бөгөөд нэгэн сэтгүүлийн нүүрэнд тэр бүсгүйтэйгээ тэврэлдэн яваа зураг ч нийтэлжээ. Мөнгөншагайн энэ удаагийн хайрын эзнээр шинэ төрөн гарч ирж буй загвар өмсөгч Б.Ялгуун аж. 

Загвар өмсөгч Б.Ялгуун Италийн Милан хотод "IMG Models Milan” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байгаа билээ. Загварын ертөнцөнд хөл тавиад удаагүй ч чамгүй амжилттай яваа Б.Ялгуун Хонконг, Сингапур, Малайз, зэрэг оронд загвар өмсөж байсан туршлагатай гэнэ. Үүнээс гадна түүнийг цахим ертөнцөд Ангууч гэх нэрээр олны танил болсон Баттөрийн дүү гэдгээр мөн олон хүн мэдэх болов уу.