|
Видео

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулганаар М.Энхболдыг шахаж эхэллээ

 

Ээлжит бус чуулганаар М.Энхболдыг шахаж эхэллээНаадмын маргааш намар гэж үг байдаг сан. Энэ нь угтаа ирэх өвөлдөө бэлд гэсэн сануулга.  Нар эргэж, наадам өндөрлөсөн өдрөөс эхлээд хот хөдөөгүй сааль сүү, отор нүүдэл, хадлан тэжээл, тариа ногоо, бүтээн байгуулалт гээд нарны галтай, өвсний сөлтэйд ажлаа амжуулахаар хөдөлдөг байлаа. Ингэж л эрвийх дэрвийхээрээ ажиллаж гэмээнэ өвөл хаврыг өнөтэй давдаг.

Цагийн сайханд ийм л байлаа.  Байлаа гэхийн учир гэвэл одоо цаг өөр болжээ. Наадмын маргааш намар биш харин улс төр болж хувирсан юм байна. Тэр дундаа энэ жилийн зуны адаг сар  хаврын синдромоос дутахааргүй улстөржиж мэдэхээр болов. 

Наадмын маргаашнаас л ээлжит бус чуулган хуралдуулах тухай ярьж эхлэв. Улсын баярын босгон дээр буюу долоодугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан. 

Хуулиар энэ тохиолдолд 14 хоногийн дотор асуудлыг шийдэх ёстой. Хэзээ ээлжит бус чуулган зарлах, ямар асуудал хэлэлцэх, хэд хоног үргэлжлэх гэхчлэн нарийн ширийн асуудлыг УИХ-ын даргын захирамжаар тогтооно. Өөрөөр хэлбэл энэ нь түүний бүрэн эрхийн хүрээний асуудал. Нэгэнт ийм хүсэлт өргөн барьсан болохоор тэр хүн хууль журмын хүрээнд  зохицуулалт хийх нь тов тодорхой зүйл.

Гэтэл даарин дээр давс гэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичгийг УИХ-ын даргад илгээлээ. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн хүсэлтэд хүч хавсарч байгаа нь энэ. Хэдийгээр харагдах өнгө, харъяалагддаг нам нь өөр өөр ч тэд нэг фронтынхон гэдгээ ийн дахин харуулж байна.

Ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын дарга Х.Энхжаргал гэж нүдэнд орсон өргөс бий. Дагуулж тонгорох тодорхой барьцгүй болохоороо  бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гэж байгаа ч түүнийг УИХ-аас 2016 оны 7 дугаар сард АТГ-ын даргаар томилсон. Авлигын эсрэг хуульд "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ... 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. Ийм л тодорхой асуудал.

Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах нэг шалтгааныг Х.Энхжаргалтай холбон тайлбарлажээ. Тодруулбал, "Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай  гэжээ. Хүчингүй болгохоор зорьж буй тэр тогтоол нь Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон тогтоол юм.

Эндээс харвал ээлжит бус чуулганы гол зорилго нь АТГ-ын дарга болон дэд дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг огцруулахад чиглэгдэж байна гэж хармаар. Гэхдээ  гуя дагуулж хүзүү гэдэг шиг 60 тэрбумыг дахин давтах, энэ малгай дороо М.Энхболдыг элдэвлэх давхар санаа явж байгаа нь даанч тодорхой асуудал юм биш үү.

Худлыг мянгантаа давтвал үнэн болж хувирдаг гэж үг бий.  Ээлжит бус чуулганы авторууд ийм л арга тактикаар ажиллаад байх шиг харагдаж байна.

Ерөнхийлөгчийн бичигтэй бичиггүй УИХ ээлжит бусаар хуралдах эсэхээ шийдэх нь тодорхой. Гэхдээ хэт улстөржилт савнаасаа хальж Засгийн газраа ганхуулчих вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгааг сануулах нь  илүүц болох уу, үгүй юу.

Г.Хантулга

 
Zaluu.com
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler