|
Видео

Шинэ мэдээ

ДАШТ-ий үеэр олон тооны цахим халдлага болжээ

ДАШТ-ий үеэр олон тооны цахим халдлага болжээ

Хөл бөмбөгийн "ДАШТ-2018” тэмцээний үеэр ОХУ-ын мэдээллийн дэд бүтэц рүү тус тэмцээнтэй холбоотой 25 сая орчим удаагийн цахим халдлага болсныг зогсоосон гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Тэрбээр өчигдөр ДАШТ-ий аюулгүй байдлыг хангах Хэлтэс хоорондын үйл ажиллагааны удирдах газар дахь Олон улсын хамтын ажиллагааны төвийн төлөөлөгч нартай уулзсан байна.
ОХУ нь түүхэндээ анх удаа Хөл бөмбөгийн "ДАШТ-2018”-ыг эх орондоо 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний тоглолтууд ОХУ-ын нийслэл Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранн, Калининград, Волгоград, Ростов-дон, Нижний Новгород, Екатеринбург, Самара зэрэг 11 хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон. ОХУ-ын шигшээ баг шөвгийн дөрөвт үлдэх шатны тоглолтоо 7 дугаар сарын 7-нд Хорватын шигшээ багтай хийж, тоглолтын үндсэн болон нэмэлт цагт гоолын тоогоор тэнцэн /2-2/, улмаар торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдсэн билээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler