| |
Видео
Шинэ мэдээ
Усэйн болт ДАШТ-2017-гийн хоёр төрөлд өрсөлдөхөөр болжээ
МОСКВА./TASS/. Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт хөнгөн атлетикийн ДАШТ-2017-гийн 100м-ийн гүйлт болон 4х100 м-ийн буухиа гүйлтэд оролцохоор болсон тухай Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /IAAF/ хэвлэлийн алба мэдээллээ.
Өмнө нь мэдээлж байснаар, өдгөө 30 настай тамирчин зөвхөн 100 м-ийн гүйлтэд оролцох гэж байжээ. Тэрбээр ДАШТ-ийн дараа тамирчны замналаа дуусгана гэдгээ мэдэгдэж байсан юм. Дашрамд дурдахад, хөнгөн атлетикийн ДАШТ 8 дугаар сарын 4-13-нд Лондон хотод болно.
Усэйн Болт бол Олимпын 8 удаагийн аварга, дэлхийн 11 удаагийн аварга хүн юм. Тэрбээр гурван Олимп дараалан 100 м болон 200 м-ийн зайд түрүүлсэн цорын ганц тамирчин билээ. У.Болт 100 м-ийн зайд 9,58 секунд, 200 м-ийн 19,19 секунд хурдалж, дэлхийн дээд амжилт тогтоосон нь одоо ч эвдэгдээгүй байгаа юм. Тэрбээр дэлхийн шилдэг хөнгөн атлетикчаар зургаан удаа шалгарч байв.
Х.Сарнай
Эх сурвалж:Монцамэ агентлаг