|
Видео

Шинэ мэдээ

Air China Онгоц нисгэгч тамхи татсанаас болж өндрөө огцом алджээ

Air China Онгоц нисгэгч тамхи татсанаас болж өндрөө огцом алджээ

Air China нисэх компани нислэгийн явцад тамхи татсан нисгэгчийг ажлаас нь халах шийдвэр гаргасан бөгөөд түүний уршгаар онгоц өндрөө огцом алдсан байна. Тухайн явдал долдугаар сарын 10-нд болжээ. Тээврийн Boeing 737 онгоц Гонконгоос Далин руу нислэг үйлдэж байсан бөгөөд  нислэг үйлдээд 1,5 цагийн дараа газраас 8 мянган метрийн өндөрт байхдаа гэнэт өндрөө алдаж эхэлжээ.

 

South China Morning Post-ийн мэдэгдсэнээр онгоцны багийнхан чанга яригчаар агаарын алдагдлаас онгоц доошилсон талаар зарлажээ Агаарын хөлөг буудалдаа эргэж нислэг хийлгүйгээр  Далянд  амжилттай газарджээ.

Хожим, агаар алдагдлын шалтгаан нь нисгэгчид электрон тамхи татсанаас болсныг мэдсэн байна. "Болсон явдлыг мөрдөн шалгасны дараа нисгэгчидийн экипажын бүрэлдэхүүнээс хасч, хуулийн дагуу гэрээт ажиллагааг зогсоосон байна.  Онгоцны багийн гишүүдэд хариуцлага тооцсон”-гэж нислэгийн  компаниас  мэдэгдлээ.

Хятадын иргэний нислэгийн удирдлагаас явуулсан мөрдлөгийн явцад хоёрдугаар нисгэгч  зорчигсдын зааланд утаа оруулахгүйн тулд агааржуулагчийг унтраах гээд тохиолдлоор андуураад сэрүүцүүлэгч системийг унтрааснаас нисгэгчдийн бүхээг дэхь кислородын төвшин хэт унажээ.

Долоон сарын 11-нд Киевийн нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн онгоц ослын буулт хийсэн бөгөөд түүний шалтгаан нь онгоцны хөдөлгүүрт шувуу орсноос болжээ.

Ц.Пүрэвдорж

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler