![]() |
Видео
Шинэ мэдээ
Байгаль орчны яамны харьяа байгууллагуудаас 4.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Үндэсний аудитын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд шалгалт хийжээ. Санал дүгнэлт гаргасан 72 байгууллагаас 69 байгууллагад "Зөрчилгүй”, хоёр байгууллагад "Хязгаарлалттай”, нэг байгууллагад "Сөрөг” санал дүгнэлт өгсөн байна. Аудитын шалгалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар системийн хэмжээнд нийт 4.902.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс аудитын явцад 3.484.5 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.7 сая төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 313.5 сая төгрөгийн зөрчилд 22 албан шаардлага өгч, 1,087.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар холбогдох албан тушаалтанд 73 зөвлөмж хүргүүлснийг өчигдөр Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хуралдаанд танилцуулав.
Эх сурвалж: www.polit.mn
