|
Видео

Шинэ мэдээ

Маунтин дью ундаа яс задлах аюултай

Маунтин дью ундаа яс задлах аюултайМаунтин дью-ээс үхсэн хулгана олдсоноор хүчиллэг, газтай ундаа хүний шүд болон ясыг уусгах эрсдэлтэй болохыг баталжээ.

Пэпси буюу Маунтин дью-ийн толгой компанид 2009 онд Роналд Балл нэртэй 52 настай эрээс ‘уух зүйлд нь үхсэн хулгана илэрч, улмаар биеийн байдал нь муудсан учир 50 мянга долларыг нэхэмжилсэн’ гомдол иржээ. Роналд Балл ажлын газрынхаа автомат машинаас лаазтай Маунтин дью авсан ба дотор нь үхсэн хулгана хөвж байсан гэнэ.

Ийнхүү тэрээр хулганы хамт Пэпси компанид гомдол гаргасан боловч тус компани хулгана буюу нотлох баримтыг устгасан байна. Роналд Баллын уусан ундааг 2008 оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэсэн бөгөөд тэрээр үйлдвэрлэснээс 74 өдрийн дараа уусан гэнэ.

Харин  шинжилгээгээр мэрэгч амьтан Маунтин дьюд ороод 30 өдрийн дотор уусаж, цэлцэгнүүр шиг болдог нь батлагдсан тул үхсэн хулгана илрэх боломжгүй гэж үзсэн байна.

Уг ундаа нимбэгний хүчил агуулдаг бөгөөд Германы шүдний эмч Ж.Антони фон Фраунхоферийн 2004 онд хийсэн судалгаагаар Маунтин дью, Спрайт зэрэг хүчиллэг ундаа хүний шүдний пааланг Кока коланаас зургаа дахин хурдан эвддэг болохыг тогтоожээ.

Судалгааны хүрээнд тэрээр хүний арааг хоёр долоо хоногийн турш Маунтин дью дотор хийхэд шүдний паалан зургаа дахин агшсан байна. Энэ нь ойролцоогоор 13 жилийн турш тасралтгүй уг ундааг уусантай тэнцэх хугацаа гэнэ. Харин Кока коланд хоёр долоо хоног хийсэн шүдний паалан нэг хувь нь л агшсан байжээ.

Гэвч жүржийн шүүс ч Маунтин дьютэй ижил хэмжээний цитрусын хүчил агуулдаг байна. Харин Маунтин дью-ээс ялгаатай нь жүржийн шүүсэнд С амин дэм агуулагддаг гэнэ.

 

 
Эх сурвалж: udriintoim.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.