|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн өрөвдүүлэх тактик

 

У.Хүрэлсүхийн өрөвдүүлэх тактикӨнгөрсөн амралтын өдрүүдэд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаж, дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг тодруулна гэх яриа олон нийтийн сүлжээгээр тарж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын бүлгийн зарим гишүүдээ цуглуулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах нууц тохироо хийсэн төдийгүй шинэ Засгийн газрын Ерөнхий сайдад Д.Хаянхярваа, Шадар сайдад Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил, Тавантолгойн төслийг Л.Энх-Амгаланд өгнө гэх шум тарж эхэлсэн юм.

Дээрх яриа баттай эсэхийг нь учир мэдэх хүмүүсээс асууж тодруулахад  МАН-ын бүлэгт огт ийм асуудал яригдаагүй, харин ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлгийнхэн илэрхийлж байгаа гэж байв.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагана гэх яриаг хаанаас, хэн гэгч этгээдүүд гаргаж, ийм мессэжийг олон нийтэд тараах болов. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа У.Хүрэлсүх өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудлаар дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байсан. Энэ асуудлыг тухайн үед хууль  хяналтынхан гүйцэтгэх ажиллагааны дагуу шалгахад У.Хүрэлсүхийг хэн ч тагнаж мөрдөөгүй гэдэг нь тогтоогдсон юм. Харин ч У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнуулсан хэрнээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгт буруутгаж байсан юм.

Тэгвэл одоо гараад байгаа энэ асуудал хэр үнэний ортой вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцынхан эвлэлдэн нэгдэж байсан МАН-ыг дотор нь хувааж, элдэв янзын мэдээллийг ард түмэнд өгч, өөрсдийгөө өрөвдүүлэх тактикийг хийх болсон. Тэдний ингэх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийнхөө хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, суудлаа өгөх болсноор 33-ын бүлэг задарч, Засгийн газар унана гэх айдаст автах болсонтой холбоотой.

Тухайлбал, Д.Гантулгыг суудлаа өгсний маргаашаас нь эхэлж, УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга  М.Энхболдтой "дайн” зарлаж, түүнийг олон нийтэд муухай харагдуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийж эхэлсэн. Харин ч тэдний энэ үйлдлийг олон нийт ойлгож, асуудал намжсаны дараа ийнхүү дараагийн Засгийн газрын Ерөнхий сайд, Шадар сайд нар тодорч эхэллээ гэсэн мэдээллийг тарааж, өрөвдүүлэх тактик хийж эхэлсэн нь энэ бололтой.

Угтаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшихгүй бол МАН-ынхан олонхоороо хэлэлцэж, намынхаа ээлжит бус их хурлыг есдүгээр сард зарлаж, У.Хүрэлсүхийг намын даргын суудлаас нь буулгаж болзошгүй тийм дүр зураг харагдаж буй юм. Уг нь У.Хүрэлсүх Хэнтийд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон тохиолдолд түүний Засгийн газар тогтвортой байна гэдгийг улс төр судлаачид хэлж буй юм. Тиймээс энэ Засгийн газар орших уу, эс орших уу гэдэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарт байна.

Erennews.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler