| |
Г.Сарангэрэлийг нэг сарын хугацаатай баривчилжээ
Биедээ хар тамхи нуун хилээр гаргах гэж байгаад баригдсан Г.Сарангэрэлд тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас сүүлийн нэг сарын хугацаанд улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис тээвэрлэн нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг хэд хэдэн бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн.
Дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Эх сурвалж: өглөө.мн