|
Видео

Шинэ мэдээ

ТҮРЭЭС ТӨЛДӨГГҮЙ Ц.НЯМДОРЖ САЙДЫГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА

ТҮРЭЭС ТӨЛДӨГГҮЙ Ц.НЯМДОРЖ САЙДЫГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНАХууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг бусдын байранд үнэ төлбөргүй олон жил амьдарсан асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэрбээр MSC компанийн барьсан Bella Vista хотхонд амьдардаг  бөгөөд эхнэр хүүхдийнх нь нэр дээр 17 байр байдаг. Үүнийг шалгуулах хүсэлтийг Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт тус газарт гаргасан байна.

АТГ-аас Х.Бат-Ялалтад  хариу албан бичиг өгөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг бусдын байранд үнэ төлбөргүй олон жил амьдарсан асуудлаар АТГ-аас шалгаж байгаа гэж мэдэгджээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж өөрөө мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ "Бусдын байранд түрээсийн төлбөргүйгээр он удаан жил 3,400 сая төгрөгийн төлбөр төлөхгүй амьдарч байгаагаа Ц.Нямдорж сайд хүлээн зөвшөөрсөн. Өчнөөн олон сая төгрөгийн бизнес, шахаа хийсэн гэдгээ хүлээсэн. Өнөөдөр өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс илүү нотолгоо байхгүй” хэмээгээд огцруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардсан билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler