|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын жинхэнэ гэрээнд тусгасан зүйлийг л нууц гэрээнд хураангуйлсан юм биш үү

Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын жинхэнэ гэрээнд тусгасан зүйлийг л нууц гэрээнд хураангуйлсан юм биш үүМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн мөрдөх товчоо болсон ТЕГ-аар олон хүнийг шалгуулж эхэллээ. Нэлээд хэдэн сэт­гүүлч, жиргээчээс гадна МАН-ын зарим ажилтнаас эхлээд УИХ-ын гишүүн түүний туслахыг ч ТЕГ-аас шалгаж байна. Эдгээрээс хам­гийн дуулиантай нь нууц гэрээ гэгчийг хэн үйлд­сэн бо­лохыг олж тог­тоох байв. Тэгээд зарим хү­мүүсийг өөрсдөөс нь бай­цаалт, тод­руулга авалгүй буруутан болгон зарлав.

Үнэндээ бол нууц гэгч гэрээнд нууц болчихоор юм нэг ч алга. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын 10 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан зүйлийг л хураангуйлсан байна. Нууц гэж дуулиан тариад байгаа гэрээний дөрвөн заалтыг товчхон тайлбарлая.

Нууц гэрээ гэгчийн нэгдүгээрт "МАН-ыг зад­лах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх” гэсэн заалт бий. Тэгвэл энэ тухай ил гэрээнд ч байж л байна. Жинхэнэ гэрээний тавдугаар зүйлд "улс төрийн намууд өмч хөрөнгөтэй байхыг хориглох”, долоодугаар зүйлд "нэг намаас гаргасан са­налыг нөгөө нам нь дэм­жинэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Одоо ганцхан МАН л өмч­тэй. Энэ намаас өөр ил тод өмч хөрөнгөтэй нам алга. Түүнийг эхнээс нь булаагаад эхэлчихсэн шүү дээ. Хоёр жил дамнан шүүх­дээд МАН-ын хотын намын хорооны байрыг авчихсан. Одоо үлдсэнийг нь санаархаж байгаагаа шууд л гэрээний заалт болгоод оруулчихсан хэрэг.

Иймэрхүү байдлаар л МАН-ыг задалж, бүх талаар хамтран ажиллахаа тусгаж. Үүнээс гадна бүх намуудад хамааралтай "УИХ-д суу­далтай намуудын санхүү­жилтийг төсвөөс хийх”, "УИХ-д суудалтай намуудын үйл ажиллагаа явуулах зардлыг авсан суудалтай нь уялдуулан шийдвэрлэх” гэх мэт том заалтууд ч бий.

Нууц гэрээний хоёр­дугаарт "Ерөнхий сайдыг огцруулахгүй байх та­лаар нэгдсэн байр суурь­тай байж тууштай хам­гаалах” гэж бичсэн байна. Тэгвэл жинхэнэ гэрээ­ний долоодугаар зүйлд "Зас­гийн газрыг тогтвортой байлгах”, "Намууд хамтран ажиллаж байгаа намынхаа хүний нөөцийн бодлогод хүндэтгэлтэй хандаж, до­тоод хэрэгт нь үл оролцох зарчмыг баримтлан ажил­лана”, "Аливаа сайдыг огцруулах, сольж өөрчлөх саналыг зөвхөн тухайн сайдыг Засгийн газрын ги­шүүн болгох санал гар­гасан нам нь санаачлан тавьж шийдвэрлүүлэх”, арав­­­­­­дугаар зүйлд "Аль аль на­­мын гаргасан са­наач­лагыг хамтарсан Зас­гийн газарт орж ажиллаж байгаа нөгөө нам нь тууштай дэмжиж ажиллана”, зур­гаадугаар зүйлд "Төр зас­гийн үйл ажиллагааг шу­дарга зар­чимд нийцүүлэн сайж­­руулах” гэх мэт ориг заалтууд орсон байна.

Энэ бүхэн Ерөнхий сай­дыг огцруулахгүй байх талаар нэгдсэн байр суурь­тай байх гэдгийн ил заалт мөн болно.
Нууц гэрээний гурав­дугаарт "МАХН-ын удирд­­­­лагыг гэмт хэрэгт холбог­­дуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хам­гаа­лах” гэж бий. Тэгвэл жинхэнэ гэрээний найм­дугаар зүйлд "Тухайн на­мын гаргасан саналд нөгөө тал хүндэтгэлтэй хан­дан тууш­тай дэмжиж ажил­лана”, арванхоёрдугаар зүйлд "Түншлэлийн гэрээнд заас­­наас бусад аливаа асуу­дал гарсан тохиолдолд ту­хай бүр ажил хэргийн журмаар санал солилцож, байр сууриа нэгтгэж, хэрэг­жүүлж ажил­лахаар тогтов” гэсэн нь гэрээнд заагаагүй өөр асуудал үүссэн ч байр сууриа нэгтгэн хамтран ажиллахаар тохирч.

Нууц гэрээний дөрөв­дүгээрт "УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж оролцох” гэж бичиж.

Тэгвэл жинхэнэ гэрээний 14-р зүйлд "Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурс­наар хүчин төгөлдөр бо­лох бөгөөд 2024 оныг дуус­­­­тал хүчинтэй байна”, нэг­­дүгээр зүйлд "АН болон МАХН 2016 оны болон 2020 оны УИХ-ын сонгуулиудад бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцох, эдгээр сонгуулийн дараа аль ч нам олонхийн суудал аваагүй тохиолдолд АН ба МАХН хамтарч Засгийн газар байгуулан ажиллах бодлого баримтлах болно”, гуравдугаар зүйлд "Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын мажоритар той­рогт хоёр намын нэр дэв­шигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зар­чимд нийцүүлэн хоёр на­мын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зар­чимыг баримтална”, ес­дүгээр зүйлд "Нийслэл, хөдөө орон нутагт нэг нэг­нийхээ нэр дэвшүүлсэн бо­ловсон хүчнийг дэмжиж ажил­лана” гэх мэтээр зад­лан бичсэн байна.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл нууц гэрээ бол зүгээр л хураангуйлсан дөрвөн заалт. Өөр юу ч биш. Магадгүй жинхэнэ гэрээг задлаж ол­ны анхаарлын төвд оруулж ирэх гэсэн заль, ов мэх болж таарлаа.

Манай тагнуулынхан мундаг юм болохоороо тэр өгөө­шинд нь ороод жинхэнэ гэрээг олны анхаарлын төвд татаад оруулаад ирлээ.

Тиймээс жинхэнэ гэ­рээнд жинхэнэ асуудал бай­на. Жинхэнэ гэрээний дагуу АН, МАХН хоёр 2016, 2020, 2024 оны УИХ-ын болон орон нутгийн, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн гэсэн нийт найман сон­гуулиар Засгийн эрхийг үгсэн то­хирч хууль бусаар авахаар санаархаж байна.

Эдгээр найман сон­гуу­лийг хар ма­шиныхаа тус­­ламжаар авч, дүнг нь урьдчилан зарлаж, олон түмний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж төрийн эрхийг хууль бусаар авахаа мэдэгдсэн хэрэг. АН ирэх найман сонгуульд ялах ит­гэлгүй байгаагаа зарлаж бай­гаагийн илэрхийлэл боллоо.

Тэгэхээр нууц гэрээг са­наачлагчийг биш жинхэнэ гэрээг үйлдэгчдийг төрийн эрхийг 10 жилийн турш найман сонгуулиар үгсэн тохирч хууль бусаар авах гэж оролд­сон гэсэн хэрэгээр ТЕГ шалгах хэрэгтэй бол­лоо доо.

Т.Эрдэнэ

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler