| |
Видео
Шинэ мэдээ
"ОЮУТАН ТЭЭВЭР" НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 269 хүний амь нас хохирсоны дийлэнх нь буюу 209 нь зөвхөн орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирчээ.
Иймд орон нутгийн замд гарч байгаа осол, зөрчлийг таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн алба хаагчид "Оюутан-Тээвэр”, "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд Улаанбаатар - Дархан - Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто замд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, цаашид гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм.
Иймд хөдөлгөөнд оролцож байгаа эрхэм иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож, хурд хэтрүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.