|
Видео

Шинэ мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүнд өсч 73,9 хувьд хүрчээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүнд өсч 73,9 хувьд хүрчээ

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий нэр хүнд өнгөрсөн долоо хоног өсч 73,9 хувьд хүрсэн тухай даваа гарагт "Realmeter” социологийн агентлаг мэдээллээ.


"8 дугаар сарын 21-25 ны хооронд тус улсын өнцөг булан бүрийн 2500 оршин суугчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээр насанд хүрсэн иргэдийн дөрөвний гурав нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий үйл ажиллагааг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Эсрэг саналыг иргэдийн 19,7 хувь нь өгсөн” хэмээн тус агентлаг дурджээ.

Мөн эрх баригч "Тобуро” ардчилсан намын үйл ажиллагааг санал асуулгад оролцогчдын 51,8 хувь нь дэмжжээ. Солонгосын Эрх чөлөөний консерватив намыг санал асуулгад оролцогсдын 14,9 хувь, "Парын” намыг 6,8 хувь, Ардын намыг 6,7 хувь, Шудрага ёсны намыг 6,2 хувь нь тус бүр дэмжжээ.

Санал асуулгын дүнгийн үнэн бодит байдал 95 хувь бол харьцангуй алдаа 1,9 хувь ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler