|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

ОРОН НУТАГТ ГАНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ

ОРОН НУТАГТ ГАНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ

 

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар "Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Нэгдүгээр ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох ахлан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллах бол хоёрдугаар ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тус тус ажиллах юм.

Ажлын хэсгүүд орон нутагт гангийн үнэлгээ хийх, Онцгой комиссын үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах,  мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм.

"Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг энэ сарын 16-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler