|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг гэрчээр дуудсан уу

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг гэрчээр дуудсан ууМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг зургаан хүн байнга дагаж, мөрдөж байсан нь үнэн болохыг Шадар сайдын албанаас бататгаад байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Шадар сайдын өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх, мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах хүсэлт гаргажээ. Шадар сайд У.Хүрэлсүхийн өмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Баасандорж ажиллаж буй талаар эх сурвалж мэдээлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler