![]() |
Утгаа алдсан хандив цуглуулагчдын хэнд нь ч итгэх хэрэггүй
Хандив цуглуулж бусдад тусладаг гэх эмэгтэйчүүд хоорондоо муудалцаад, бие биенээр сошиалаар гутаан доромжлоод эхэллээ. Утга учраа алдсан хандив цуглуулагчдын хэнд нь ч итгэх хэрэггүй бололтой.
Тодруулбал, Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүй фэйсбүүк хуудсаараа дамжуулан Сарнай хэмээх бүсгүйг хүүхдүүдээр шоу хийж, мөнгө олдог гэх мэдээлэл тараажээ. Харин Сарнай нь өнгөөрсөн хавраас эхлэн сошиалаар олны танил болсон, өнчин өрөөсөн олон хүүхдийг гэртээ хооллож, хувцаслаж, нудаалан байдаг гэх мэдээллэл гарсаар байв. Гэхдээ тухайн үед түүнийг өнчин биш гэр бүлтэйгээ амьдардаг хүүхдүүдийг авчирж мөнгө олдог гэх яриа гарч байсан билээ. Үүнийг батлах мэт зүйлс болж байгаа ч хоёр нүдээрээ хараагүй зүйлдээ хэн итгэх билээ.
Ер нь хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай, бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа хүмүүст хандив цуглуулж өгдө гэх хэд хэдэн байгуллагууд байна. Одоо энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Хандив цуглуулж өгч байгаа учраас тодорхой хувийг нь авч, санхүүждэг байх. Ямарч ашиггүй бол хэн ч хөдлөхгүй. Монголчууд өр зөөлөн, сайхан сэтгэлтэй учраас зовж шаналсан, тусламж шаардлагатай нэгнийхээ хажуугаар нүдээ аниад өнгөрдөггүй бололтой. 0Ер нь хандив цуглуулагч бүсгүйчүүдийн хэнийх нь ч зөв байсан дүүрч.
Цаашид иймрэхүү төрийн бус байгууллага биш зөвхөн тухайн тусламж хэрэгтэй хүн өөрөө өөрийнхөө дансаар хандив авдаг больё. Аливаа байгууллагаар дамжсан хандивт автахгүй байх ёстой гэдгийг хүртэл иргэдэд ойлгуулмаар юм уу. Тэгээд ч залхуу арчаагүйгээсээ болоод зовж буй хүмүүст туслах шаардлага байна уу. Загас барьж өгснөөс, загас барих аргыг нь зааж өг гэдэг үг бий шүү дээ. Харин гэнэтийн зүйл тохиолдсон болон өвчин зовлон бол өөр хэрэг л дээ.
Г.Наран
