| |
Энэ өдрийн зурхай /2017.08.04/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 04. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 12. Сугар гараг. Гар одтой, хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр танд ажил хэргийн санал тавьж магадгүй. Мөнгө төгрөгөө гамтай зарцуулаарай. Эргэлзэж байгаа зүйлээ битгий хийгээрэй. Өөртөө байгаа зүйлээ өргөжүүл.
ҮХЭР (4/20-5/20)
Од эрхэс санхүү тогтвортой байхыг амлаж байна. Орлого арайхийж олон, гаргасан зарлагаа нөхнө. Санхүүгийн асуудлыг авч үзээд холбогдох үүрэг өг. Та гадны нөлөөнд хэтэрхий автаж, чухал асуудал дээр өөрийн гэсэн үзэл бодлоо гээж байж магадгүй. Алдагдалд орж болзошгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Дотоод ертөнцөө тунгаан бодох өдөр. Гэр бүл болоход тааламжгүй нөлөөтэй. Хайр дурлалын асуудал бүтэхгүй. Таны романтик байдал эсрэг хүйсийн төлөөлөгчтэй амархан холбоо үүсгэх боломж олгоно. Зугаа цэнгэл, театр, найз нар дээрээ очиход татагдана. Гэсэн ч хүүхдүүддээ уйтгарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өг.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хүнд өдөр. Хүсэл тань биелэгдэхэд ойлгомжгүй байдал, аар саар зүйлс саад болно. Энэ нь таны сэтгэл санааг дордуулна. Мэдрэхүй тань хурцдаж байнгын хэлбэлзэлд орно. Сайхан сэтгэлтэй байснаар бухимдалд л хүргэнэ. Хэт их ачаалал таныг ядраана. Хамаатан садан, ойр дотно найз нөхдийнхөө дунд анхаарал болгоомжтой байгаарай. Тэдэнд хардалт, өш хонзон, өөрийгөө үнэлсэн санаа бүү төрүүлээрэй.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр таны төрөлхийн эвсэг, нийтэч чанар нэмэгдэнэ. Тэд хүнтэй харьцах бүхий л ажилдаа амжилттай байна. Хамт олны болон ажил дээрхи асуудлуудаа шийдвэрлэх, шоу бизнес, уран бүтээлийн уулзалт, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад тохиромжтой байна.
ОХИН (8/23-9/22)
Хэт ядарснаас стресст орж болзошгүй тул болгоомжтой бай. Таныг уурлаж хилэгнүүлэхэд хялбар байна. Таагүй зүйлсийг сэтгэл зүрхэндээ ойр бүү хүлээн ав. Эдгээр нь тийм ч ноцтой асуудлууд биш юм. Ажил хэргээ түр зогсоож өөртөө анхаарал тавь. Спорт танхим эсвэл усан санд оч.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны төлөвлөөгүй их зарлага гарна. Танд гэнэт гоё том үнэтэй зүйл авмаар санагдана. Энэ бол түр зуурын санаа юм шүү. Санаа нэгтэй ивээн тэтгэгчтэй байвал амжилтад хүрэхэд амархан. Санхүүгээ сэтгэл хөдлөлдөө бүү захируул.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Илүү дутуу нямбай зан гаргах хэрэггүй. Сексийн өндөр мэдрэмжээ ашигла. Хүмүүстэй бүдүүлэг харьцаж болохгүй. Бодлогогүй харилцаа эмзэг хүмүүсийг гомдоож магадгүй. Энэ өдөр алдагдал хүлээж болзошгүй. Дасаж хайрласан хүнээсээ салах нягууртай.
НУМ (11/22-12/21)
Томоохон өөрчлөлтүүд гарах өдөр. Өөр газар нүүж очих, ажлаа тэр ч байтугай үйл ажиллагааны чиглэлээ ч солих магадлалтай. Ойрын үед танд сонирхолтой, ашиг орлоготой албан тушаал санал болгоно. Хямгач бай, хэцүү үед бусдаас гуйхгүйн тулд зардлаа хяна. Хэрэв хэн нэгэн танаас зээл авсан бол өрөө буцааж өгөхийг шаард.
МАТАР (12/22-1/19)
Атаархалд өртөж магадгүй. Цааш ажиллах хэрэгтэй. Сонссон бүгдээ чихнийхээ хажуугаар өнгөрөө. Өөрийнхөө чадварыг ажил дээрээ харуул. Таныг их амжилт хүлээж байна. Сонирхолтой ухаалаг сэдвээр ярилцах, чин сэтгэлээ нээх нь харьцааг тань улам дотно болгоно. Хэт их сэтгэлийн хөдлөлөөсөө болж огцом шийдвэр гаргах, идэвхтэй хөдлөлөөс зайлсхий.
ХУМХ (1/20-2/18)
Гэр бүлийн зарим зүйлс таны хувьд тэргүүн зэргийн асуудал юм. Гэхдээ та дотны хүмүүстэй өөрийн бэрхшээлгүй асуудлуудаа яриулж магадгүй байна. Дотоод дуу хоолойгоо сонсож аливаа юм хэмжээ хязгаартай байдгийг сана. Мөнгөний хувьд шоу бизнес ашигтай.
ЗАГАС (2/19-3/20)
Түр зуурын боловч таатай уулзалт хүлээж байна. Бусдын сэтгэгдэлд найддаг зуршил тань танаар хатуухан тоглох болно. Гадаадад аялахаас бүү татгалз. Боломжийг нээнэ. Ажил төрөл зогсонги байдалд орж, хүчин чармайлт зорилгодоо хүрэхгүй.Энэ бүхэн хүчээ зөв хуваарилаагүйгээс улбаатай. Зорилгоо тодорхойлж хамтран ажиллагчдаа орлогынхоо ихэнхийг зарцуул.