|
Видео

Шинэ мэдээ

Энтони Скарамуччиг ажлаас нь халжээ


Энтони Скарамуччиг ажлаас нь халжээ

Цагаан ордны Олон нийттэй харилцах албаны дарга Энтони Скарамуччиг ажлаас нь халжээ. Тэрээр уг ажилд томилогдоод 10 хоног л ажиллаж байсан юм.

Өчигдөр Цагаан ордноос Олон нийттэй харилцах албаны дарга  Энтони Скарамуччиг ажлаас нь халж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Скарамуччи нэгэн сэтгүүлч рүү утсаар ярьж, хамтран зүтгэгчдийнхээ эсрэг мэдээллийг түүнд өгсөн гэх мэдээлэлтэй холбоотойгоор ийнхүү ажлаасаа халагдсан байх магадлалтай аж.
Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Шон Спайсер болон Ерөнхийлөгч Дональд Трампын Тамгын газрын дарга Райнс Прибусыг өнгөрсөн долоо хоногт огцруулсан юм.
Р.Прибус, Ш.Спайсер нар Скарамуччиг Олон нийттэй харилцах албаны даргаар томилохыг эрс эсэргүүцэж байлаа. "Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон Жон Келли өөрийн багаа бүрдүүлж байгаа. Скарамуччи Цагаан ордонд ажиллахад тохирохгүй хүн болохоо харуулсан учраас албан тушаалаасаа огцорч байна” хэмээн Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Сара Сандерс мэдэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler