| |
Хойд солонгос пуужин харвасантай холбоотойгоор ОХУ болон БНХАУ-ыг АНУ зэмлэж буй нь үндэслэлгүй
Мэдэгдэлд "7-р сарын 28-нд, БНАСАУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчин баллистик пуужин харваснаас хойш, Солонгосын хойгийн байдалд Оросын тал сэтгэл түгшсээр байна. Үүний зэрэгцээ, АНУ, БНСУ, Япон зэрэг орнууд энэхүү бүс нутагт цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа бөгөөд АНУ ч БНСУ-д "THAAD” системээ байрлуулах ажлыг цаашид ахиулсаар байна" гэжээ.
Тэвчээртэй байж, бүс нутгийн байдлыг гааруулах үйл ажиллагаа хийхгүй байхыг ОХУ, Солонгосын хойгийн холбогдох талуудад уриалсан гэж мэдэгдэлд дурдсан байна.
Энэ сарын 28-нд, БНАСАУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчин баллистик пуужин харвасан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон дараа нь БНАСАУ-ын энэ үйл ажиллагааны хариуцлага ОХУ болон БНХАУ-аас болсон хэмээн хэлсэн гэж хэвлэлийнхэн мэдээлжээ.
М.Баяр