|
Видео

Шинэ мэдээ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ИРЭХ САРЫН 15-НЫ ДОТОР ДУУСГАХ ҮҮРЭГ ӨГӨВ


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ИРЭХ САРЫН 15-НЫ ДОТОР ДУУСГАХ ҮҮРЭГ ӨГӨВ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрындарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26580 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3300 нэгж буюу 14.2 хувиар, гэмт хэргийн шинжтэй 669үйлдэл бүртгэгдсэн нь 87 нэгж буюу 14.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалт, Үндэсний их баяр наадмын үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагаас 14-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд албаны бэлэн байдлыг ханган ажилласан” гэж танилцуулав.

"Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3341дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 131, зөрчлийн шинжтэй 832 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 963 ослыг материалжуулан шалгаж байна. Улсын их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 299 алба хаагч, Хүй 7 худаг орчимд 212 алба хаагч буюу нийт 511 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтыг хийж зөрчил дутагдалгүй ажиллалаа” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр "Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор өдөртөө 37 хэм хүртэл халж хуурайшилтын эрсдлийн "нэн аюултай” зэрэгт хүрсэн. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор халалт бага зэрэг буурч өдөртөө 30-31 хэм байх боловч, түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор түр зуурын бороо орох төлөвтэй байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдийг гол усанд осолдохоос урьдчилан сэргийлж нийт 156 албан хаагч, 58 нэгж техник хэрэгсэл, хөдөлгүүрт завьтайгаар Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу Гачуурт тосгоноос-Зайсангийн гүүр-Яармагийн гүүр-Нисэх гэсэн маршрутаар завьт эргүүл хийсэн” гэлээ. 

"Улсын баяр наадмын өдрүүдэд манай зүгээс хяналт шалгалт сайн тавьж ажиллан, 2 зөөврийн лаборатори ажиллуулсан. Хоол үйлчилгээний цэгүүдээс бүтээгдэхүүний дээж авч, хяналт тавьж ажиллалаа. 210 ширхэг өндөг, 243 кг муудсан мах зэргийг хураан авч устгасан. Баяр наадмаар ажиллах хуваарийн дагуу шуурхай албанд болзошгүй хордлого, хордлогот халдварын үед шуурхай мэдээллийн дагуу дуудагдаж ажиллах 68 улсын /ахлах/ байцаагч, 18 албан хаагч 24 цагаар хариуцлагатай жижүүрээр ажиллаж, цаг үеийн байдлын мэдээг  НОБГ, Цагдаагийн төв штаб, МХЕГ, НЗАА-ын шуурхай удирдлагын төвд мэдээллээ” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хэт халуун үргэлжилж цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед нийслэлийн ногоон бүсэд амарч, зугаалахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна” гээд "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/537 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын ажлын засвар, өргөтгөлийн ажлуудыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler