| |
Видео
Шинэ мэдээ
О.Баасанхүү: Сонгуулиар хураагдсан мөнгөөр цэцэрлэг барья
Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх
жилдээ "Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулж байгаа билээ. тус наадам
өнөөдөр 14.00 цагаас Сүхбаатарын талбайд болно.
Энэ жилийн наадмын гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Д.Уламбар ерөнхий дүр төрх болж, ая дуугаа өргөх юм.
Наадмын үеэр "Монгол костюмс”, "Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлаг, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ы Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекциуд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар бэлдэж байна.

Наадмын үеэр өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах бол оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагыг шагнах юм. Мөн үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал гардуулах аж.
Наадмын хаалтын ажиллагаа "Шөнийн гэрэлт гудамж”-д "Дээлтэй диско” фашион партигаар өндөрлөнө.
Ц.Анхtime