|
Видео

Шинэ мэдээ

Хүй долоон худагт ”Хөхүүрийн айраг” наадам болно


Хүй долоон худагт ”Хөхүүрийн айраг” наадам болно

Долдугаар сарын 11-ний өдрийн 10:00-17:00 цагт "Хүй долоон худаг”-т "Хөхүүрийн айраг” наадам болно.  Уг наадам анх удаа зохиогдож байгаа бөгөөд Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах зорилготой юм. Мөн энэ үеэр Дэмбээний тэмцээн болох гэнэ. 

Наадамд Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум, Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум, Архангай аймгийн Хашаат, Хотонт сум, Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум, Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай зэрэг сумдын хөхүүрний айраг байна. 

 

Наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаалах аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler