| |
Ёгт санаа: Ёс зүй...
Сармагчин бид нүүрэндээ үстэй ч гэсэн бусдыг бодвол ёс зүй тийм ч сайн биш бололтой. Ер нь хамгийн сайн ёс зүй хаана байдаг юм бол ... Учир иймд сармагчин би энэ удаа туулайн баг, нохойн баг, хүний багыг нүүрэндээ зүүж тэдний ёс зүй-ёс суртхууны хэм хэмжээг өөрсөдтэйгээ харьцуулан үзэж туршихаар шийдлээ. Тэгээд хамгийн түрүүн туулайн багыг өмсөлөө... Гэнэт миний өмнө гайхалтай цав цагаан, саруул уужим цэмцгэр нэгэн сайхан ертөнцийн хаалга цэлийтэл нээгдэж намайг -уян зөөлөн сайхан инээмсэглэл, бүлээн дулаан сайхан хайр, элгэмсэг дотно бүүвэйн дуутай сүлэлдэн угтаж авах шиг... Энэхэн мөчид би ч сармагчин гэдгээ таг мартсан байлаа.
Туулайн ертөнц ийм сайхан гэгээн тунгалаг, гайхамшигтай байдаг учир бидэн шиг ойр зуурын шалдир булдар тулга тойрсон хов жив, хэрүүл уруултай хутгалдахгүй, энийг ч нэг тэрийг ч нэг барин авч дуурайн далдагнаж, салбагнан гүйж хайран цагаа хий дэмий үрэхгүй, хийх юмаа олж ядан гиеүрэх болон дээшээ харж залхууран хэвтэх ч завгүй сайхан байдаг бололтой. Тиймдээ ч биднээс илүү ажилсаг шударга, эрх чөлөөтэй сэтгэж амар тайван амьдарч чаддаг нь өвөг дээдэс эцэг эхээ хайрлаж шүтэж, ах захаа мэддэг хүндэлж сонсдог гээд зах зухаас нь хэлэхэд л сармагчин бидэнтэй харьцуулшгүй хэдэн зуун хувь илүү ёс зүй сайтай нь харагдаж мэдрэгдэж эхэлсэн гэхэд болно. Ингээд л туулайн ёс зүй намайг алмайруулан, гайхан бишэрэхэд хүргэлээ...
Дараа нь нохойн багыг углахад –шууд л хоолны үнэр сэнхийх шиг болж ходоодны шүүс ялгаран урт улаан хэл даган шүлс урсаж эхлэх нь тэр...Үнэр хөөж шиншлэх, үнэрлэх чадвар илүү хөгжсөнөө дагаад сонсох сонор, хурд хөдөлгөөн хөнгөн шингэн байдал бас ч үгүй ахас ихэсээ хүндлэх,мэдрэх ,ойлгох- ахуй орчиноо болон хоолныхоо идүүрээ ч хүртэл толийтол долоогоод ч хамаагүй цэвэрлэдэг, цэвэрч эзэндээ үнэн ч зэрэгээс нь харвал нохойн ёс зүй тийм ч муу дор биш бололтой... Хоолноосоо болж хоорондоо хэрэлддэгийг нь эс тооцвол шүү дээ.Гэхдээ сармагчин бид ч бас хоолон дээрээ хэрэлдэж л байдаг юм.За энэ ч яахав түр орхиё. Нохойн ёс биднээс чүд чүд дээр юм гээч хөөе...Ямар ч байсан ураг удамаа, цусаа мэдэхийн дээдээр мэддэг бололтой...
Нохойн ёсыг судалсаныхаа дараа сармагчин би гэдэг чинь юу юунаас илүү хүний ёс зүй, ёс суртхуун хэр өндөр байдгыг үзэхсэн гэсэндээ их л яарч байлаа...
Сармагчин би нүүрэндээ хүний нүүрний багыг углаад л... хэн нэгэн Х-тэй Юу байна?... Хэмээн мэндэлтэл . Юу ч байхгүй. Гээд ширэв татдаг байгаа... Ингээд мэндэлсэн биш шал дордоод булан тойртол бяцхан хүүхдүүд шил авъя, лааз авъя хэмээн хэлд орж , 100-айл 100-гаар... хуцаад бай, улиад бай хэмээн хоорондоо хэрэлдэж хөлд орж байх юм. Цаашлах тутам үмхий самхай үнэртэж хогондоо дийлдсэн орчинд өнөөх нохдоос долоон дор хоолон дээрээ хов живээр хачирлан байж хэл ам, хэрүүл зодооноо эхэлж пида-пиди хуц, солиар, хулгай зэлгий, зайл зуйл хэмээн аль л муу муухай амандаа багтахгүй үг шидэлцсээр барилцаж аваад зодолдсоноо төдөлгүй уйлалдаж дуулалдаж, орилолдсоор архи тамхиныхаа эхүүн үнэрт мансууран ийш тийш үсэрч унаад өгөх нь адгууснаас дор солио, галзуучуудын дунд ороод ирсэн гэлтэй.
Магадгүй зарим үед солиордог ч байх... шүдээ ч үлдээлгүй зэвсэглэж аваад бидний эх болсон газар, гэр орон болсон ой хөвч, идэш ууш болдог жимс, самар, цэцэг навч өвс ус-агаар, ургамал гээд хайртай бүхнийг минь юу ч үгүй болтол эвдэн сүйтгэн ухаж төнхөөд, шатааж орвонгоор нь эргүүлж
хаяаад зогсохгүй харагдсан үзэгдсэн амьтан хүнгүй барьж аваад зодож нүдээд зарж үрэх алж хядах нь ч энүүхэнд болчихно.Ай аймшигтай тэр битгий хэл хүн нь хүнээ хулхидана, хулгайлна боолчилно мөнгө олж л байвал эд эрхтэнийг нь салгаж зарах юу ч биш хүнээ нь хүнээ барьж идэх ч энүүхэнд бололтой.
Сармагчин би ч дагаад солиорох дөхөж байлаа. Юун туулайн ёс зүй, юун нохойн ёс зүй, юун сармагчин бидний ёс зүй... юун өвөг дээдэс, юун эцэг эх, ах дүүс, удам судар юун мэндлэх хүндлэх ёс,юун угтах ёс, сонсох ёс юун хайрлах, халамжлах ёс юун хүний ёс... Юун хүний ёс зүй, ёс суртхуун... Ингэхэд хүнд ер нь хүний ёс зүй гээч юм байдаггүй бололтой эсвэл тэр аймшигт эмх замбараагүй бохир заваан, харгис байдлаа ёс зүй хэмээн хэлдэг байх гэсэн ойлголт төрж байлаа.
Сармагчин бид хичнээн муу хэлүүлдэг ч гэсэн арай ийм аймшигтай ёс гэж байхгүйг би баталж чадна. Туулайн ёсонд ч, нохойн ёсонд ч тийм ёс зүй байддаггүйг би энэ биеэрээ мэдэрсэн билээ. Учир иймд Туулай, Нохой, Сармагчин бид гуравын хувьд ямар ч байсан хүнээс илүү өндөр ёс зүй- ёс суртхуунтай байна гэдэг нь батлагдлаа...
Тиймээ хамгийн өндөр ёс зүйтэй нь туулай юм байна.Туулайн тэр гайхамшигт ёс зүй хамгийн өндөр тул өчигдөр, өнөөдөр,маргааш ч ирээдүйд ч хадгалагдана гэдэг нь тодорхой. Харин хүний ёс зүй- ёс суртхуунд би хамгийн муу дүн тавилаа... Тэгэхдээ би өөр олон амьтадын багыг өмсөж үзээгүйдээ хүлцэл өчье... Дараа завтай болохоороо бүх амьтадын багыг өмсөж үзээд хэр хэмжээний ёс зүйтэйг нь хэлээд өгье...
Магадгүй туулайнаас өндөр ёс зүйтэй, хүнээс муу ёс зүйтэй амьтан гарч ирэх ч юм билүү. Цаг хугцааны эрхээр ч юм байнга хувирч өөрчлөгддөг учраас туулайн ёс зүй доош унаж хүний ёс зүй сайжран дээш гараад ирсэн байхыг хэн байг гэхэв... Туулайнаас илүү өндөр ёс зүйтэй амьтан байхыг би лав үгүйсгэхгүй байна. Ямар ч байсан туулайн ёсноос хүмүүн та суралцах хэрэгтэйг сануулъя... Сармагчин бидэнд ч сурч авах сайхан ёс их байна шүү. Орчлон ертөнцийн гайхамшигт төгс ёс зүй гэж байдаг юм...
Төгс ёс зүйн төлөө... Хүмүүн та алхаад...
Улаанбаатар хот... 2014.10.09... Д. Дугтуй...