| |
Энэ өдрийн зурхай /2017.06.22/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 28. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ. Халууны ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Эргэлзээ таны сэтгэл санааны хямралын шагтгаан болно. Хамтран амьдрагч тань юу ч гэж өөрийнхөө тухай ярьсан сэтгэлийнхээ гүнд та түүнийг үнэн ярьж байгаа эсэхэд эргэлзэнэ. Хайр дурлалд хожно, хожигдоно гэж байдаггүй. Зөвхөн оролцдог гэдгийг сана. Гэхдээ оролцохоос татгалзсан хүн хожигдоно.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр холбоо хэлхээ тогтоох, хэлэлцээр хийхэд зохисгүй. Санал солилцоо мухардалд орж, ажил хэргийн хэлэлцээрүүд амжилтгүй болно. Энэ нь сарын эцэс хүртэл ухаалаг буулт уналт үргэлжилж болзошгүй тул алдаагаа засахыг хичээ. Бэлэн болсон бичиг баримтыг ажилд оруул.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр таны зарлага нь орлогоосоо хэт их байна. Од эрхэсийн нөлөөгөөр зөн билэг хурцдана. Үйл явдал хаашаа эргэхийг урьдчилан тодорхойлж чадна. Авьяас чадвараа өөртөө хэрэгтэй хүмүүсийг танин мэдэх, хүнд нөхцөл байдалд дасан зохицоход ашигла. Олон төлбөр тооцоо хийнэ. Хямгач байж элдэв зарлагаа баг асгахгүй бол санхүүгийн тэнцвэрт байдлаа цаашид сэргээхэд хүнд болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Танилцахад тохиромжтой мөч. Хамтарч ажилласан, төлөвлөгөө боловсруулах үедээ тогтоосон холбоо бүтэмжтэй байна. Хардалт, үл итгэлцэх байдалд хүрэхээр зүйл бүү хий. Хурим хийх, танилцах, найз нөхдийн холбоогоо бэхжүүлэхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр хэт санаачилга гаргаж аливаа чухал ажил хэргийн уулзалт бүү товло.
АРСЛАН (7/23-8/22)
Мөнгөө өсгөхөд тааламжтай. Урт удаан хугацааны харилцаагаа холбоотонтойгоо сайжруул. Төрөл садандаа илүү анхаар. Өөрийн байр суурь, сайн нэрийг сэргээхийн төлөө бүхий л хүч чадлаа зарцуул. Ихэрхэг, бардам байж хэрэггүй. Бодисын солилцоо алдагдаж, зүрх судасны өвчин тусах магадлалтай.
ОХИН (8/23-9/22)
Шинэ арга барилаар ажлаа эхлэхэд таатай өдөр. Хэрэв та өнөөдөр шинэ албан тушаалд дэвшиж байгаа бол таныг аз дайрчээ. Удаан хугацааны төслийн ажил эхлэх, шинэ ажил хайх, цалингийн асуудлаа шийдэхэд тохиромжтой. Мөн эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчилгээний шинэ арга хай. Бариа засал хэрэглэхэд таатай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Та азаа турших дуртай хүмүүс. Энэ өдөр азаа турших хэрэггүй шүү. Өөрийн хүмүүс, найз нөхөд холын хамаатандаа илүү анхаарах цаг, зочдоо хүлээж авах цаг болсон байна. Хоолны цэс, шоу хөтөлбөрт сайн бэлд.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр компанийн болон өөрийн чинь санхүүгийн ажил хэрэг зорилгодоо хүрэхэд бас нэгэн алхам урагшилна. Та харилцан ашигтай гэрээ байгуулах боломжтой. Үйлчилгээний, хүнсний, орчин үеийн ахуйн техникийн салбарт зоригтойгоор хэлэлцээр байгуул. Үйлчлүүлэгчид элэгсэг, сайхан ааштай байна.
НУМ (11/22-12/21)
Хувиа хичээсэн байдалтай өдөр. Өөрийгөө бусдаас дээгүүр тавих эрмэлзлэлээсээ олон хүмүүс таашаал авна. Эргэн тойрныхныхоо жинхэнэ талархалыг олж авахыг хичээ. Эс тэгвээс та дурын зусарч хүний хялбархан зууш болж түүний эрхэнд орох болно. Цагийг нь олоогүй, буруу эмчилгээ өвчнийг архагшуулна.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр таны ажил үйлс болон удаан хугацааны төлөвлөгөөнд ихээхэн нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдож магад. Өнөөдөр таны амьдралын эрч хүч тийм ч өндөр байхгүй бөгөөд энэ нь танд ажил мэргэжлийн чадвараа гаргах бололцоо олгохгүй байж томоохон алдаанд хүргэж болзошгүй тул хүчээ төвлөрүүлэхийг бод.
ХУМХ (1/20-2/18)
Санхүүгийн байдал тогтвор муутай. Орлого зарлага ээлжилнэ. Эрсдэлтэй санхүүгийн алхам бүү хий. Мөнгө үнэт зүйлсээ хямгадаж, авлагаа нэх. Хэдийгээр та идэвхтэй ажиллаж байгаа ч санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Ажил хэрэг ихэссэний улмаас томоохон зарлагууд ч гарна. Ирээдүйтэй ажил хэрэгт мөнгө бүү хайрла.
ЗАГАС (2/19-3/20)
Хайр дурлалын хувьд тийм ч таатай өдөр бус нууцлаг хайрын уулзалт таныг хүлээж байж болзошгүй. Дээрх холбоо хэлхээндээ анхааралтай бай. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй. Амттай чихэр заримдаа шүдэнд халтай байдагтай адилтган бодож үз. Маргаанд найрсаг байдлаар ханд.