|
Видео

Шинэ мэдээ

БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, бууруулах, урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор "Сахилгын зөвлөгөөн”-ийг өчигдөр /2017.06.08/ Нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.

Энэ оны тавдугаар сарын байдлаар алба хаагчдын сахилга, ёс зүйн талаарх мэдээллийг Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Төгөлдөр танилцуулж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, сахилга ёс зүйн зөрчил, гарсан шалтгаан нөхцөлийг арилгах, дахин давтан гаргуулахгүй байх, бусад алба хаагчдыг энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнээс "Уриалга” гаргаж түүний мөрөөр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулж үр дүнг тооцож ажиллахаар боллоо.


Эх сурвалж: Б.Болормаа 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler