|
Видео

Шинэ мэдээ

БАЯНГОЛ, БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАЖ БАЙНА

 
 

Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийннутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.

Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд  2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 06 дүгээр сарын 20-ний өдрийн 8:30 минутаас эхлэн-2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9:30 минут хүртэл  Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар авна уу.  Лавлах утас: 315712, 96008990

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

·  Хүсэлт маягтаар гаргана.

·  Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

·  Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

·  Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;

·  Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАГДАХ ГАЗРЫН ЖАГСААЛТ:

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ

/төг/

1

Баянгол дүүргийн 20-р хороо, Гурвалжин барилгын материалын захын урд талд

Үйлчилгээ

0.047

93860000

2

Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

307182687

3

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

146880000

4

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Үйлчилгээтэй орон сууцны хороолол

5.25

470606848

5

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

1.6

153189787

6

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Амины сууцны хотхон

2.23

199004901

7

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69428944

8

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

352800000

9

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.39

38781165

10

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

5.0

440800000

11

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

352800000

12

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

352800000

13

Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492300000

14

Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8.03

354286320

15

Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

133493000

Нийт

42.947

3958213652


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.