|
Видео

Шинэ мэдээ

Ц.Нямдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг МАН, АН-ыг самарч хаясан гэв

Ц.Нямдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг МАН, АН-ыг самарч хаясан гэвУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн тайланг сонсож гишүүд үг хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ц.Элбэгдорж гэдэг хүний хувьд Монголын улс төрийн хоёр нам голомтод орсон” гэх хатуухан шүүмжлэлийг хэлэв.

Тэрбээр энэ талаар, "Ер нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбогдуулж, улс төрийн дүгнэлт хийх хэрэгтэй. Том өнцгөөр нь харвал ажлаа хийж байсан учраас хийсэн ажил харагдана. Ардын үг гээд "онцсайн” дүн тавиулаад яваад байгаа. Ц.Элбэгдорж гэдэг хүний үед Монголын улс төрийн хоёр гол нам голомтод орсон. Ардчилсан намынхан өнөөдөр энд гаслаад сууж байгаа. Хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг нь ахалж, Ерөнхийлөгч болгосон хүнийг унагаад АН-ыг "ком”-д оруулсан, одоо бүүр хэвтэрт орчихсон. Ардын намын нэрийг Н.Энхбаярт өгөх ажлыг Элбэгдоржийн томилсон шүүгч нар хийсэн. Үүнийхээ хүчээр 2013 оны сонгуульд сонгогдсон. Энэ сонгуульд  дахиад хаялга нь гарна. Би Ц.Элбэгдоржид "Чи энэ будлианыхаа учрыг хэзээ олох вэ, чиний энэ үйлдэл хүүхдэд чинь бууна шүү” гэсэн. Ингээд Монголын хоёр том намыг самарчихсан.

ҮАБЗ дээр ашигт малтмалтын хуулиар оролдож, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Энэ завсар АН яаж хууль бус зүйл хийхгүй байх вэ. Ингээд эдийн засгийг тэглэсэн. Одоо энэ бүхнээс чинь гарах гэж тамаа эдэлж байна. Та нар ангал руу нисэх зүйл дээр аваад тавьчихсан шүү, АН-ынхан.Шүүх засаглалыг жинхэнэ захиалгат, улс төрийн, дампуу болгосон. Энэ хүний томилсон шүүгч, прокурор юу хийж байна. Гэгээн цагаан өдөр шүүх хурал хийж, хэлмэгдүүлдэг” гэлээ.

 


 
Х.Онон

ZUV.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler