|
Видео

Шинэ мэдээ

"Буратино Алисаг аварсан нь" Хүүхдийн хөгжимт жүжиг тоглогдоно

Сайн байна уу? Хүүхэд багачуудаа !!!

Карло хэмээх ганцаардмал нэгэн эрхэм өөртөө хань болгох үүднээс урт хамартай хорвоод хосгүй нэгэн бяцхан модон хүү хийсэн адал явдалт зохиолыг Оросын нэрт зохиолч А.Н.Толстой бичиж, түүнийг нь та бидний өвөө эмээ болон эцэг эхчүүд маань шимтэн уншиж ирсэн билээ.
Харин энэ удаа PARADISE театрын уран бүтээлчид "Алтантүлхүүр ба Буратиногийн адал явдал" зохиолоос сэдэвлэн "БУРАТИНО АЛИСАГ АВАРСАН НЬ” хүүхдийн ХӨГЖИМТ жүжгийг 6-р сарын 1 -нд АСА циркт 12:00 цагаас ГАНЦХАН удаа тоглох гэж байна.
Аливаа зүйлд шантрахгүй, шударга байхыг зорилгоо болгосон Буратино болон түүний найзуудад, үзэсгэлэнт Алисаг аврахад нь тохиолдох адал явдлын ертөнцөөр хамтдаа аялаарай хүүхдүүдээ.
Тасалбарыг АСА циркийн тасалбар түгээх цэг болон 1900 1950 дугаарт захиалж үнэгүй хүргүүлээрэй.
Үнэ: 10,000, 15,000 төгрөг. 
Дэлгэрэнгүй: 88001413, 91030033, 99139441, 99148883


"Буратино Алисаг аварсан нь" Хүүхдийн хөгжимт жүжиг тоглогдоно

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.