|
Видео

Шинэ мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЖИШИГ ОРЧИНГ БИЙ БОЛГОНО

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЖИШИГ ОРЧИНГ БИЙ БОЛГОНО

Хөгжлийн бэрхшээлийн хүндрэл, хэлбэрэээс үл хамааран бие даан амьдрах үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх, хүртээмжтэй саадгүй орчныг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг "Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн төлөөллийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тэд Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ямар бодлого хөтөлбөрийг баримтлан ажиллаж байгаатай танилцсан юм.

-2017 онд аймгийн ЗДТГ-ыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг орчин болгон тохижуулна

-Засаг даргын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЗӨВЛӨЛ-ийг байгуулна

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

-Нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоно

-ЕБС, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийг бий болгож, сурч боловсрох орчин нөхцөлийг илүү сайжруулна.

Манай аймагт 1500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэднийг бүхий л талаар дэмжиж, хамгийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллахаар олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг албаны хүмүүс онцолж байлаа.

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЖИШИГ ОРЧИНГ БИЙ БОЛГОНО

 

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЖИШИГ ОРЧИНГ БИЙ БОЛГОНО

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler