| |
Оюутануудын санаачилсан төсөл хэрэгжиж эхэлнэ
СУИС-ийн бүтцийн 6-н сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хүртээмжтэй болгох зорилгоор тус сургуулийн 4-р курсын оюутнууд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Энэхүү ОЮУТАНЫ САНААЧИЛГЫН ТӨСӨЛ нь "хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” чиглэлийг тусгажээ.
34 их, дээд сургуулийн 279 төслөөс шалгарсан 117 төслийн нэг бөгөөд Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, болон Азийн хөгжлийн банктай хамтарч монголд анх удаагаа хийгдэж байгаагаараа онцлог аж.
"НӨЛӨӨЛӨЛ" аяны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчныг сайжруулж, СУИС-д шаардлагатай байгаа 7 ширхэг стандартын налуу зам, харааны бэрхшээлтэй оюутны 600,000 м тактэли зам, зориулалтын бие засах 10 ширхэг өрөөг тохижуулан засах юм байна.
Уг аяны өдөрлөг нь энэ сарын 28-нд СУИС-ын урд талбайд болох ба өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн номер тоглогдох юм. Түүнчлэн оюутнууд өөрсдийн зурсан зургуудаа дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Г.Эрдэнэзул