| |
Видео
Шинэ мэдээ
39 хүнийг үхэлд хүргэсэн сувилагч бүсгүй
Энэ бүсгүй өөрт нь "лай” болсон хэдэн арван өндөр настныг нөгөө ертөнцөд тонилгосон аж. Тэдэнд бүгдэд нь калийн үхэлд хүргэх тунг тарьсан байна. Энэ бодис АНУ-д цаазаар авах ялыг гүйцэтгэх бэлдмэлүүдийг үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагддаг билээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 08-нд тэр эмэгтэйн ажилладаг Луго хотын эмнэлэгт харьцангуй хөнгөн өвчин туссан байсан 78 настай нэгэн эмгэн таалал төгссөнөөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн гэнэ. Шүүх шинжилгээгээр талийгаачийн цусанд зүрхний ажиллагааг зогсоодог калийн хлорид гэдэг бодисны их хэмжээний тун агуулагдаж буй нь тодорхой болжээ.
Яг ийм нөхцөл байдалд өөр 38 өвчтөн таалал төгссөн аж. Тэдгээрээс 10 тохиолдлыг онцгой сэжиг төрүүлэм гэж тодотгосон байна. Тэр өвчтөнүүдийн дийлэнхийг нь Даниэла Пожиали сахиж байсан гэнэ. Сувилагч бүсгүй тэр хүмүүсийн үхэлд буруутай гэдгийг нотлох нь тийм ч амар зүйл биш. Учир нь, цусан дахь калийн агууламж хоёр хоногийн дотор алга болдог юм. Гэхдээ л статистик тоон мэдээ түгшүүр зарлахад хүргэв. Энэ оны нэгдүгээр улиралд тэр эмнэлэгт 83 өвчтөн өөд болжээ. Тэдгээрийн 26 нь Пожиалигийн ажилладаг тасагт нас барсан аж. Мөн өөр 12 өвчтөнд Даниэла эм, тариа өгч, хийдэг байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn