|
Видео

Шинэ мэдээ

Оросын тэрбумтан Потанины экс эхнэр дахин 850 тэрбум рубль нэхэмжилжээ

Оросын тэрбумтан Потанины экс эхнэр дахин 850 тэрбум рубль нэхэмжилжээ

 

"Норильск Никель"-ийн ерөнхийлөгч Владимир Потанины экс эхнэр хуучин нөхрийнхөө эсрэг шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан аж.

Энэ удаа тэрбумтанаас 849,2 тэрбум рубль гаргуулж өгөхийг шүүхээс шаардсан өргөдлийг гаргасан байна.

Шүүхэд өгсөн баримт бичгийн дагуу, Потанины гадаадад бүртгэлтэй компаниудын хувьцааг дундын өмч хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрөх, түүнийг хуваах ёстой хэмээсэн байна.

Энэ нь Pharanco, Bektanco, Decoso болон Lovenco компаниудын тухай асуудал аж. Үүнээс гадна, тэр эдгээр компаниудын хувьцааны итгэмжлэгдсэн эрхийг хуваалцахыг хүсчээ.

Потанины "Норильский никель" болон "Полюс Золото"-гийн хөрөнгийг хувааж, түүнд оногдох хувиас нөхөн олговор эхнэр асанд нь олгож байгаа аж.

Потанины гэр бүл 2014 онд салсан. 500 тэрбумтан бизнесмэний жагсаалтад 51-р байранд яваа.

М.Баяр

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler