|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-ЫН “ЦУСАН ГОЛ”-ЫН УЧИР ТАЙЛАГДЖЭЭ

ОХУ-ЫН “ЦУСАН ГОЛ”-ЫН УЧИР ТАЙЛАГДЖЭЭ

 

ОХУ-ын хойд хэсгийн Норилскийн орчмоор урсдаг Далдикан гол цусан улаан өнгөөр урссан тухай бид өмнө нь мэдээлсэн.  Улмаар тус улсын Байгаль орчны яамнаас  тусгайлан  голын өнгө чухам юуны учраас хувирсанд анхаарал хандуулж шинжилж байгаа гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байсан юм. Тэгвэл голын улаан өнгөний учир олджээ.

Албаныхны таамаглаж байсны дагуу гол тухайн бүсэд байрлах Норильский Никель үйлдвэрээс улаан өнгийн  бодис гол руу урсаж бохирдуулсан байжээ. Тус компани ч мөн хүлээн зөвшөөрсөн байна.

Никель болон палладин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Норильский Никель үйлдвэр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ энэ сарын 5-нд усархаг бороо орох үед үйлдвэрийн филтерийн сав усаар хальж, гол руу урссан гэдгийг  баталсан байна.  Мөн хүн болон амьтанд ямар нэг аюул учруулахгүй гэжээ.

Эх сурвалж: Mminfo.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler