| |
Г.Тайванжаргал: ЖДҮ-ийг дэмжиж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарна
Б.ТУУЛ
Эзэн богд Чингис хааны өлгий нутаг, Хэнтий аймгийнБатноров сум олон сайхан адуутай, олон сайнадуучинтай, ажилсаг ард түмэнтэй нутаг. Туссумын иргэдийн амьдрал ахуй ямар түвшинд явааг, мөн мал төллөлт, газар тариалангийн ажил хэрурагшилж байгааг Батноров сумын Засаг даргаГ.Тайванжаргалтай ярилцлаа.
-Хэнтий аймгийн Батноров сумаар хаваржаа тавлагсайхан уу? Мал төллөлт хэдэн хувьтай явж байна. Цас, зуд ихтэй яггүй өвлийг давсан байх?
-Хэнтий аймгийн хувьд, Бичин жилийн өвөл нэлээд хүндболсон. Түүн дотроо Батноров сум өвөлжилтийн нөхцөлбайдал хүнд өвөлжсөн гурван сумын нэг байлаа. Өнгөрсөн намраас хойш тооцоход, их бага хэмжээгээрнийт 42 удаагийн цас орсон байдаг. Батноров сумындолоон багийн нутагт 25-30 см-ийн зузаантай цасанбүрхүүл тогтож, мал бэлчих боломжгүй болсон. Мөнөнгөрсөн зун гандуу байснаас өвс муутай өвлийг давсан. Өнгөрсөн өвөл манай суманд 355 мянган толгой малөвөлжсөн. Гэсэн ч малчдынхаа амьжиргааны эх үүсвэрболсон малыг онд мэнд оруулахын тулд сум орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, малчдаа дэмжижажиллалаа. Засаг даргын зөвлөл хуралдаад малчдаа оторт гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гарсан. ТэгээдХэнтий аймгийн зарим сум, Дорнод, Сүхбаатар сумын нутаг руу оторт гаргасан. Батноров сумын 800 гаруй малчинөрхийн 81 хувь нь оторт гарсан. Энэ ажлын хүрээнд бид тухайн сумын Засаг дарга нартай гэрээ байгуулжажилласан. Үүний үр дүнд малын хоргодол бага гарлаа. Мөн өвөлжилтийн нөхцөл байдлыг давахад МонголУлсын Засгийн газар, НҮБ, Улаан Загалмай зэрэг олон улсын байгууллагууд, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлдэмжиж ажилласан.
-Нийт нутгийн дийлэнх нь цасан бүрхүүлтэй, амаргүй өвлийг давсан. Мал төллөлт, малын хоргодол хэрбайна. Отроор явсан малчид хаваржаандаа ирсэн байх?
-Өвлийг өнтэй давахад ард нь хаврын хахир өдрүүд бас угтаж байдаг. Одоогоор мал төллөлт 97.2 хувьтай явжбайна. Энэ жил манай сумын хэмжээнд нийтдээ 167 мянган мал төллөнө. Хэдийгээр өвлийг хүнд хэцүүхэн давсанч малчид маань хуц, ухнаа орой тавих зэргээр арга туршлагаа дайчилж, цаг үедээ тохируулж ажилласан. Цагийнаяс чангарч магадгүй гэж тооцоолсон. Мөн энэ хавар төл мэнд хүлээж авахад отроор явсан, урт зам туулсан малхээл хаях асуудал гарч болзошгүй байлаа. Мөн отор нүүдлийн замд малын гоц халдварт өвчинтэй газраар явах, шүлхий, цэцэг өвчний халдвар авч болзошгүй эрсдлүүд тулгарсан учраас шаардлагатай тарилга, туулгыг хийсэн. Одоогоор малчид маань хаваржаандаа ирсэн, хаваржаа тавлаг сайхан байна.
-Төвийн бүсийн аймаг, зарим сумдад адуу тааруухан онд орлоо гэж байсан. Батноров сум адуугаарааалдартай нутаг. Тиймээс асуухгүй байж болохгүй нь, адуу хэр онд оров?
-Хэнтий аймагтаа Батноров сум адуун сүргийнхээ тоогоор тэргүүлдэг. Улсын хэмжээнд эхний аравт ордог. Нийт 30 мянган адуутай. Өнгөрсөн онд манай сум гурван түмэн адууныхаа баярыг хийсэн. Өнгөрсөн өвөл манай адуучидСүхбаатар аймаг, Баян-Овоо сум, сумынхаа хойд шил рүү гарч өвөлжсөн. Хорогдол харьцангуй гайгүй, сайханөвөлжсөн.
-Хавар болохоор мал төллөлт, газар тариалангийн ажил "зуузай холбож” орж ирдэг. Танай сум бэлчээрийндаац, хүрэлцээ хангамж хэр байна. Хаврын тариалалтаа хэр хийв?
-Батноров сум хуучин социализмын үед 2200 га талбай эргэлтэнд оруулдаг байсан. Энэ талбайг 20-иод жилийндараа буюу өнгөрсөн 2015 оноос хойш эргэлтэнд оруулж байна. Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх талаар тодорхой бодлого баримталж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд сумынхааИТХ-аар шийдвэр гаргуулж, эхний ээлжинд 944 га талбайг эргэлтэнд оруулаад байна. Мөн НҮБ-аас манай сумандөрхийн аргаар үхэр тэжээх, мах бэлтгэх цэг байгуулагдсан. Энэ ажлын хүрээнд хоршоодоо дэмжиж ажиллан, 100 га талбайг давуу эрхээр олгоод байна. Хаврын тариалалтын тухайд, 944 га талбайг эргэлтэнд оруулж, энэ жил данулаан буудай тариалах төлөвлөгөөтэй байгаа. Бусад сумтай харьцуулахад, Батноров сум тариалалтын талбайбагатай. Малын тоо толгой ихтэй учраас газар олголтыг хамаагүй өгөөд байх боломж бас хомсхон. Хэдийгээр малаж ахуй эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа ч үүнийгээ бас бодлогоор зохицуулахгүй бол малын тоо толгойхэт өсөх нь эргээд сөрөг нөлөөтэй байна. Манай сум 152 тоо толгой малын илүүдэлтэй гэсэн статистик мэдээгарсан. Малын тоо олширсноор, ган зуд ихтэй үед бэлчээр сэргэх боломжгүй болох, бэлчээрийн талхлалт ихсэхзэрэг сөрөг нөлөө их байна. Тиймээс сум орон нутагтаа үүнийг бодлогоор зохицуулж байна. Хэнтий аймгийнхэмжээнд, газар төлөвлөлтийн чиглэлээр Батноров, Цэнхэр мандал гэсэн хоёр сум гэрээ хийж ажиллаж байна. Газар төлөвлөлтийн чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж ажиллах гэж байна. Ингэснээр сум ороннутаг үндсэн суурь судалгаатай болно. Энэ судалгаагаар хөрсний талхлалт, газар олголт ямар байна. Отрынболон хадлангийн бүсээ хаана байршуулах вэ. Цаг үе хүндэрсэн үед өвөлжилт хаана хийх вэ гэх мэт олонасуудлыг шийдвэрлэх боломжтой. Цаашид засаг төр солигдсон ч энэ бодлогын бичиг баримтыг мөрдөөд явахучиртай юм.
-Зарим аймаг, сумдад малын тоо толгойг өсгөхөөс илүү тооноос чанарт шилжих бодлого барьж байна. Танай сум энэ ажлыг хэр дэмжиж байна?
-Бид ч бас малын тоо толгойг өсгөхөөс илүү өндөр ашиг шимт, таваарлаг малыг үржүүлэх, өсгөх тухай ярьж байна. Манай сумын гадаад харилцаа харьцангуй өргөн хүрээтэй хөгжсөн. Сум орон нутгийн хэмжээнд Нэгдсэн үндэснийбайгууллагын найман төсөл хэрэгжиж байна. "Дэлхийн Зөн” олон улсын байгууллага, Япон улсын Засгийн газраасхэрэгжүүлдэг "Өвсний үндэс” хөтөлбөрийн төслүүд, Турк улстай боловсролын чиглэлээр, Испани, Хятад улстай уулуурхайн чиглэлээр хамтын ажиллагаатай байна. Хот төлөвлөлтийн чиглэлээр Солонгос улстай, ОХУ-ын Читамужтай хамтран ажиллаж байна. Сум орон нутгийг хөгжүүлэхэд дан ганцхан Засгийн газрыг хараад суух биш, гадны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, өөр нөөц боломж юу байгааг олж харахыг хичээж байна.
-Батноров сум хүн ам ихтэй. Залуучууд олонтой байх. Сум орон нутаг болоод хүнээ хөгжүүлэх тал дээр хэранхаарч байна?
-Батноров сум долоон багтай. Нийт 5428 хүн амтай. Хэнтий аймагтаа хүн ам ихтэй, Бор-Өндөр сумын дараа ордог. Хүн амын дийлэнх нь залуучууд байна. Төрийн албанд ч бас залуу боловсон хүчин их ажиллаж байна. Өнгөрсөндөрвөн жилд бид бүтээн байгуулалтад түлхүү анхаарч ажилласан. Хүн амынхаа ундны цэвэр усыг цэвэршүүлэхтөхөөрөмж тавьсан. Хогны асуудлаа шийдсэн. Манайх "Хоггүй Батноров” гэсэн уриатай ажиллаж байна. Сумынтөвд битгий хэл, сумын төвөөс гадагш 15-50 км-ийн зайд хогоо идэвхтэй цэвэрлэдэг. Иргэд хөдөлмөрчид, сумбагийн дарга нар, бүх албан газар, аж ахуйн нэгж хуваарьтай газрынхаа хогийг цэвэрлээд хэвшсэн. Сургууль, цэцэрлэгийн багш нар нь энэ талаар лекц уншдаг. Хүүхэд, томчуудаа гэгээрүүлдэг. Хүүхдүүд маань идсэнчихрийнхээ цаасыг хүртэл хогийн саванд хийж сурсан. Батноровчууд хоггүй орчинд ажиллаж, амьдарч байна.
-Ажилгүйдэл, иргэдийн амьжиргаа хэр байна. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд сумын удирдлагууд хэранхаарч ажиллаж байна?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сумын Засаг дарга 402 түр буюу бүр ажлын байраар хангаж ажилласан. Одоо ирэх дөрвөн жилийн хугацаанд баримталж буй бодлого бол нутгийнхаа иргэдийн ажил, амьдрал руу голанхаарлаа хандуулж ажиллана. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед өрх рүүгээ чиглэсэн ажлуудыгтүлхүү хийнэ. Бид саяхан энэ ажлын хүрээнд, Terbumtan.com-ийн Ц.Энхтайван захирлыг урьж, өрхийн амьжиргаагхэрхэн дээшлүүлэх вэ сэдэвт лекц уншуулсан. Сумын бизнес гэхээр дугуй засвар, талх барих, дэлгүүражиллуулахаас өөр бизнес байхгүй юм шиг ойлгоод байдаг. Энэ сэтгэлгээг өөрчилж, жижиг дунд үйлдвэрлэл, малаж ахуйг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлуудыг идэвхтэй хийнэ. Нэхий боловсруулах жижиг цех ажиллуулах, сум орон нутагтаа санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг дэмжих ажлуудыг хийнэ.
Одоо бид технологийн эрин зуунд амьдарч байна. Сум орон нутагтаа мах боловсруулах үйлдвэр ажиллуулахаарярилцаж байна. Бизнес эрхлэгчидтэйгээ уулзаад, ажлаа яриад явж байна. Мөн ноос, ноолуурын үйлдвэрлэлийгбайгуулах жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах бодлого барьж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин