| |
Гацууртын ордоос ашиг хүртэх үү?
Б.ЗАЯА
Үндсэн орд нь 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулахдаа Монгол Улсад 433.6 саяам.долларын татвар, төлбөр, хураамж төлж 1000 орчим ажлын байрыг бий болгоно гэсэн тооцоотой Гацууртынордын ашиглалтад шүүхийнхэн хориг тавьчихлаа. "Ноён уулаа аваръяа” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь "Сентерра гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхээснэхэмжлэлийг шийдтэл лицензийг хөдөлгөөнд оруулахыг түр хориглов. Үнэндээ Гацууртын ордыг шүүхийншийдвэрээр ч бус улс төрийн нөлөөллөөр сейфнээс гаргаж чадахгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөлорд ашиглалтыг эхлүүлэхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Гацууртын ордыг олон нийтийн зүгээс эсэргүүцэж байгаа ч энэ ордыг хөдөлгөөнд оруулах ажил өнгөрсөнхугацаанд багагүй өрнөжээ. Ордыг ашиглавал Ноён уулан дахь түүх, соёлын дурсгалуудад нөлөөлнө гэсэнэмзэглэл олон нийтэд бий. Гэхдээ үүнээс дутахааргүй чухал асуудал нь хөрөнгө оруулалтын болон орд ашиглахгэрээ юм. Тэгвэл эдгээр гэрээг албан бусаар бэлэн болчихсон гэх мэдээлэл бий. Эдгээр гэрээнд ямар зүйл тусгасан, Монголын талд хэр ашигтай болов?
ОРД АШИГЛАХАД ХААЛТЫН САН БАЙГУУЛАХГҮЙ ГЭВ ҮҮ
Бидэнд олдсон мэдээллээр Гацууртын ордыг ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талд ашиггүй, нөгөө талд өгөөш болсон, судалгаа шинжилгээ муутай заалтууд олноор оржээ.
Уул уурхайн олборлолтын гэрээнд хаалтын сан гэж чухал заалт бий. Гэвч стратегийн хэмжээний ордыг ашиглахгэрээнд энэ тухай тусгаагүй мэдээлэл байна. Уурхайн ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэний дараа жилээс тухайнжилийн борлуулалтын орлогын тодорхой хувиар хаалтын сан байгуулж уг санг арвижуулан уурхай хаах бэлтгэлхангах талаар гэрээнд заавал тусгах ёстой.
Орд ашиглах гэрээнд нууцтай холбоотой асуудлууд ч олноор тусгагдсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчбайгаа тус ордын хувьд байж болохгүй асуудал. Тэгээд ч байгаль орчин, байгалийн баялгийг ашиглахтайхолбоотой мэдээлэл хаалттай байх учиргүй. Монгол Улсын холбогдох хуулиар ч энэ тухай тусгасан заалтууд бий.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ЖИЖИГРҮҮЛСЭН ГЭРЭЭ
Хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ гэрээ бол Монгол Улсын хувьд хамгийн чухал гэрээ. Стратегийн ордыг ашиглахадМонгол Улсад ямар хөрөнгө оруулалт орох вэ, тэр нь хэр хэмжээтэй байх вэ гэдэг нь хүн бүрийн анхаарлын төвдбайгаа.
Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газрыг төлөөлсөн томоохон албан тушаалтнууд зурах бол хөрөнгөоруулагчийг төлөөлж "Сентерра гоулд Монголиа” компанийнхан гарын үсэг зурахаар тусгасан гэх мэдээлэл байна. Энэ нь манай Засгийн газрыг жижигрүүлсэн, тэнцүү бус хуулийн этгээдүүдийн хоорондох гэрээ болохоор байгаагмэргэжлийн хүмүүс онцолж байна. Түүнчлэн "Сентерра гоулд Монголиа” компанид Гацууртын ордоос алт, мөнгөболон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох онцгой эрх олгосон ч гэрээн дээр "ашигт малтмал олборлох” хэмээн ерөнхий заасныг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүгээр бол 300 га талбайтай тус ордоос өөр төрлийнашигт малтмал илэрсэн тохиолдолд компанийн мэдлийнх болж таарах нь.
Түүнээс гадна Монголын талын эзэмших хувь хэмжээ болох 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгайтөлбөрөөр оруулсан тухай заалт нь гэрээний төсөлд тодорхой бус, 34 хувийг орлох хэмжээний тусгай төлбөрболох зүйл байхгүй гэх хүмүүс ч байна.
Борлуулалтын орлогын 69 хувийг Монгол Улсын төсөвт төлөх төслийн тооцоо гарч байгаа гэх. Тооцооноос үзэхэдэрүүл мэнд, нийгмийн даатгал, нэмэгдсэн өртгийн татвар зэрэг төсвийн орлого бус шимтгэл төлөгчдийн дансандорж, тэдний төлөө зарцуулагддаг, татвар төлөгч буцаан авдаг татварыг борлуулалтын орлого хэмээн томъёолсонтухай ч дуулдаж байна.
Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын зардал. Компаниуд хөрөнгө оруулалтын зардлыг өндөр тавьж ашгаахүртдэг бичигдээгүй хууль манайд бий. Гацууртын орд ч үүнийг тойроогүй бололтой. Тухайлбал, эдүгээ Гацууртынордод 52.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн гэх тооцоо гарчээ. Гэвч өнөөг хүртэл ийм хэмжээний бүтээнбайгуулалт тэнд өрнөсөн үү. Зөвхөн 52.6 тэрбум ч бус 190.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн гэх заалт ч гэрээндцохиж яваа гэнэ. Үндэслэл, тооцоо муу гэхэд ийм эргэлзээтэй байж болох уу. Нэгэнт олон нийтэд зарлаж гарын үсэгзурагдаж баталгаажаагүй байгаа гэрээнд ил болгож болох баримтууд иймэрхүү байна. Зөвхөн эдгээр баримтаас лГацууртын орд Монгол Улсад, Монголын ард түмэнд ашиг авчирч чадахгүй нь гэдэг нь тодорхой байна. Мэргэжлийнхүмүүс, холбогдох албаныхан эдгээр гэрээн дээрээ улам чамбайруулж улс эх орныхоо эрх ашгийг бодож байгаагэдэгт л найдъя.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин