|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.05.16/

Энэ өдрийн зурхай /2017.05.16/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 20. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, Нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр.

                          Барилдлага: Түлэх 
                          Шүтэн барилдлага: Төрөхүй 
                          Суудал: Огторгуй

 Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр санхүүгийн асуудал шийдэгдэнэ. Та зоригтойгоор ирээдүйгээ харах хэрэгтэй. Ажил дээрээ эвгүй уур амьсгалтай байдаг бол энэ ажлаа хурдан соль. Мэргэжилтэйгээ холбоотой зорилгодоо хүрнэ. Өөрийнхөө бодлыг бодит ажил болгож чадна. Олны танил болж алдар нэртэй болно. 


ҮХЭР (4/20-5/20)

Таны сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөж бүх зүйл бүтэлгүйтэж эхэлнэ. Үргэлж хойш нь тавьж байсан асуудлуудаа шийдэж, цэг тавь. Шинэ танилтай болоход сайн Та өөрийгөө хурц ухаантай, гайхалтай байгаагаа мэдэрнэ. Шинэ өндөрлөг, үнэнч хайранд хүрэхэд тааламжтай. Ажлаа зөнд нь орхихгүй байхыг хичээ. Архины хамааралд орж байсан бол хэтрүүлэхээс зайлсхий.


ХАМТАТГАХ (5/21-6/21)


Дээш босоход хүндрэлтэй хэвийн биш өдөр. Хувийн ажлаа амжуулна. Тууштай байж чадвал санасан бүхэн чинь биелнэ. Биелшгүй амлалтад итгэж андгай тангараг тавих хэрэггүй. Үр хүүхдийнхээ сурлагатай холбоотой төлөвлөгөө амжилттай биелнэ. Бага зэрэг ханиад хүрнэ. Эмийн ургамал хэрэглэ. 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амжилт дүүрэн өдөр. Урьдчилан таамаглаагүй таагүй асуудлуудыг багагүй хүч зарцуулан шийдвэрлэнэ. Бэрхшээлийн өмнө бүү шантар ойрын хүмүүст тань хүндхэн асуудал тулгарч магадгүй. Энэ бол та бүгдийн бүгдийнх нь асуудал гэдгийг санаж асуудлыг хамтдаа түргэн шийд.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэнэтийн асуудлуудтай өдөр. Санаандгүй учралууд, гэнэтийн утасны дуудлага, сонирхолтой мэдээлэл хүлээн авах уучлалт хүсэх, алдаагаа засах хэрэг гарч байна. Өөрийгөө гомдоосон түүнийг уучил. Уучлахад урт хугацаа шаардагдах байсан ч уучлах хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)


Аюултай шулмын өдөр. Худал амлалт хууралт, хоосон байдал ирнэ. Гаднаас муу мэдээ авна. Иймээс хамгийн муу байдалд өөрийгөө бэлтгэ. Харанхуйгаас зайлсхийж толинд бүү хар. Энэ өдөр шинэ ажил бүү хий. Гэртээ үлдэж биеийн тамираар хичээллэж, найз нөхөдтэйгөө уулз. Хоолныхоо чанарт анхаар, хордлого авч болзошгүй тул сайн шалга.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өдрийн хоёр дахь хагаст юм хийх идэвхи тань өрнөх боловч хэрэггүй зүйл худалдан авч, алдаатай саналыг хамгаалан, хэрүүл маргаан үүсгэхээс цаашгүй. Тийм болохоор юу ч хийсний хэрэггүй. Жаахан тэвчих юм бол дараа сарын эхэнд хувь тохиол таныг шагнана.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   


Өнөөдөр та хэт итгэлтэй байдлаасаа болж байнга алдагдал хүлээнэ. Хүлээцтэй байх хэрэгтэй. Цэвэр агаарт биеийн хөдөлмөр хийх нь таны сэтгэл санааг сэргээж, хүнд бодлоос салгана. Хувь заяа үе үе учруулдаг хүн эсвэл хамт ажилладаг хүнийхээ сонирхлыг та ихээхэн татна. Энэ учрал ихээхэн өрнүүн явцтай байх боловч дэндүү түр зуурын байх болно. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг жаягийг эвдэхийн өмнө сайтар тунгаан бодохыг танд зөвлөе.


НУМ (11/22-12/21)


Ил тод, шулуун шударга байх өдөр. Шулуун, шударга зан чанар танд үргэлж зохихгүй ч энэ өдөр таны нэрийн хуудас байх болно. Уян хатан бай, нөхцөл байдлыг үл харгалзан хаа сайгүй үнэнийг хамгаалах нь тохиромжгүй. Та ч мөн хариуцлагагүй үйлдлүүд хийдэг тул өөрийн амлалт үүргээ бүү март.


МАТАР (12/22-1/19)

Түншүүдтэйгээ хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ. Итгэлтэй, сайн нөхөдтэй болох цаг үе. Даруу зан гарга. Тэвчээргүй хэт тэмүүлсэн шургуу зан энэ цаг үед таны ажилд саад тотгор болж, эргэн тойрныхонтой харьцаа муутгана. Ажил төрөл, санаа зовоосон асуудлуудаасаа салж өөртөө болон хүүхдүүддээ халуун дулаан уур амьсгал бэлэглэ.


ХУМХ (1/20-2/18)


Урьдчилан таамаглах аргагүй эмх замбараагүй ажилладаг хүмүүс дархлаа эрч хүч буурах магадлалтай. Гадна төрхөндөө бүдүүлэг хүйтэн боловч тэдний уян зөөлөн зүрхэнд өрөвч чанар хайр энхрийлэл оршино. Та маш гомдомтгой. Тэдний хамгийн хэцүү араншин нь сэтгэл санаа нь байнга хувирч байдагт оршино. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн систем ходоодоо хайрла. Буцалсан ус, шүүс сайн хэрэглэ.


ЗАГАС (2/19-3/20)

Та төр засгийн ажил хэргийн эсвэл хамтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх сонирхол төрнө. Ихэнх хүмүүс урд нь итгэж чаддаггүй байсан хүмүүсээсээ тусламж дэмжлэг авна. Хоолойгоор татсан их ажилтай байх үедээ амсхийх чөлөө авч бай. Үе үе нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглаж дүгнэлт хийж бай. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler