|
Видео

Шинэ мэдээ

Монгол бөхийн хөгжлийг гацаасан МҮБХ

Монгол бөхийн хөгжлийг гацаасан МҮБХҮндэсний их баяр наадам дөхжээ. Засаг төр наадмын төсвөө хэдийнэ баталж, бэлтгэл ажил нь ч зэхэгдэж буй биз ээ. Наадам гэхээр хэн хүний санаанд шууд л морь, бөх, сур буудаг нь дамжиггүй. Харин сүүлийн жилүүдэд бөхийн барилдаан гэхээр л допингийн асуудал зэрэгцэж яригддаг болсон. Өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харьяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдэгдсэн. За харин   Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос  Б.Ганзоригийн шинээр хүртсэн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан юм.  Тодотгоход, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Шадар сайдын хүрээнд хуралдаж   Шадар сайдын хувьд допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэж үзэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. За тэгээд Монгол бөх гэхээр яах аргагүй яригддаг нэг асуудал бол МҮБХ-ны хэрүүл юм. Монголын Үндэсний Бөхийн Холбоо  "Их эе” хуралдаанаа хийх гэж их л юм болдог. Ямартаа л өнгөрсөн жил ээлжит бус Их эе хурлыг хийлгэхгүй байх талаар Р.Нямдорж тэргүүн арга хэмжээ авч, мэдээллийн хэрэгслээр "Ээлжит бус Их эе” хуралдахгүй гэх утгатай мэдэгдэл хүртэл гаргаж байв.

Харин түүний мэдэгдэлтэй холбогдуулан МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ү.Хүрэлбаатар, А.Сүхбат нар түүний хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийсэн билээ.

Монгол улсын Дархан аварга,УИХ-ын гишүүн А.Сүхбат  "Р.Нямдорж гэдэг хүн 26 жилийн турш өнөөг хүртэл хууль бусаар МҮБХ-ний тэргүүнээр суулаа. Энэ хүнээс өөр хүн энэ албан тушаалд сууж болдоггүй юм уу. Одоо болоо юм биш үү, Өнөөдөр хөдөө орон нутаг, аймаг сумын наадам,бөхийн барилдаан гэдэг үнэхээр авах юмгүй болсон. Сумын заан болоход 5 сая төгрөг,аймгийн арслан болоход 50 сая төгрөг,улсын начин болоход 150 сая төргөг ч гэх шиг цааш нь яриад байвал дуусахгүй хачин заваан юм болсон байна. Ийм юмтай хэзээ ч эвлэрч болохгүй. Нэг горзойсон юм нэг бүдүүн нөхрийг элбэгхээн унагадаг болсон байна.Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж,энэ их хуралдааныг хийнэ. Бидний хийх гэж байгаа ажил бол хууль ёсны ажил. Р.Нямдорж мэтийн хүмүүсээс болж өнөөдөр олон сайхан бөхчүүд, Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчид хохирч байна. Нэг үгээр хэлбэл Р.Нямдорж гэдэг хүн 26 жилийн турш Монгол бөхийг самарлаа. Ар өврийн хаалгаар цол өгч авалцдаг явдал хирээс хэтэрсэн.

Бөхийн найраа үнэхээр утга учраа алдлаа. Монгол бөхийн жудаг ёс алдагдах аюулд орсон нь нууц биш болсон. Өнөөдөр дэлххий дээр 30 сая гаруй монгол үндэстэн амьдарч байна. Энэ олон монголчууд байсан цагт бид бөхөө сайхан хөгжүүлээд аваад явах боломжтой. Бидний удахгүй хийх энэ их хуралдаан жинхэнэ ардчилсан хурал болно. Р.Нямдоржийн хийсэн тэр мэдэгдэлд сонин сонин зүйл их байна лээ. Жишээ нь Х.Баянмөнх,А.Сүхбат хоёр нийлж Бөхийн өргөөг авах гэж байна гэсэн нөгөө л улиг болсон юмаа ярьсан байна лээ. Халх дөрвөд гэж хооронд нь хуваагаад байгаа юм уу , жалга довын утгагүй сонин юм ярьсан байсан. Бөхийн өргөө бол миний юм биш. Х.Баянмөнх аваргын ч юм биш. Энэ бол ард түмний өмч хөрөнгө. Ийм увайгүй хүмүүсийн үгээр цаашдаа явж болохгүй гэж хэлмээр байна гэж байсан бол Ү.Хүрэлбаатар эрхэм  хэлэхдээ "Товчхондоо хэлэхэд МҮБХ-г тойрсон маргаан 2002 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байна.Хамгийн анх 2003 оны 4-р сард МҮБХ-ний талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Уг хурлаас МҮБХ-г хурлаа хуралдуул гэсэн шийдвэр гарсан.Хармсалтай нь Р.Нямдорж тэргүүтэй хэсэг хүмүүс бөхийн холбооны хурлыг хийгээгүй.Дараа нь энэ асуудал бүр Улсын Дээд шүүх дээр очиж,тэндээс мөн ийм шийдвэрийг гаргасан.

Мөн л Р.Нямдорж уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй.Ингээд 11 жилийн дараа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас МҮБХ-ний хурлыг албадан хуралдуулах шийдвэрийг гаргаж,бид хурал хийсэн боловч,бас л Р.Нямдорж хурлын ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хүчингүй гээд хүлээн зөвшөөрөөгүй.” хэмээн хэлж байсан юм. Ер нь бол Р.Нямдорж гэж нөхөр МҮБХ-нд эзэн суучихаад, өөртөө огтоос  хир халдаадаггүй хүн болохыг Монголчууд ойлгоод эхэлсэн гэхэд болох байх.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler