| |
Наадмаар бөхчүүд допинг хэрэглээгүй гэх сайхан мэдээ байна
Улсын баяр наадам өнгөрөөд гурван сар
болоход допингийн шинжилгээний хариу "сайн" мэдээтэй ирснийг олон нийт
төдийлөн мэдээгүй байна. Сайн мэдээ болохоор чимээгүй, саар мэдээ бол
өдийд ид шуугиж байхсан.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулбал, өнгөрсөн 8 дугаар сарын дундуур Монголын үндэсний олимпийн хорооноос манайд допингийн шинжилгээний хариу ирсэн гэдгийг мэдэгдсэн. Манай холбоо ч амралтын үе таарсан тул ФМ-ээр нэг мэдээлэл өгсөн. Бас нэг сонинд ярилцлага өгсөн. Сайн мэдээг хүмүүс тоосон л байх. Бөхчүүд допинг хэрэглээгүй гэсэн сайхан мэдээ шүү дээ. Саар мэдээ бол өдийд шуугьж байх байсан биз. Наадмын үеэр допингийн шинжилгээг тун сайн хянасан. Бөхчүүд допинг хэрэглэх дэмий гэдгийг бүрэн ойлгосон байна. Харин ирэх жилээс сэтгүүлчдийг оролцуулж болох юм" гэв.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг