|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.05.15/

Энэ өдрийн зурхай /2017.05.15/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 19.  Сумъяа гараг. Суулга одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр.

                          Барилдлага: Рашаан 
                          Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
                          Суудал: Төмөр

Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах”  сайн. хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)


Тантай нөхөрлөх, сонирхолтой байх болно. Өнөөдөр та мөс шиг хүйтэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Цалин хангалттай болж байна. Гэр бүлийнхээ эсвэл компаныхаа санхүүгийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай. 



ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр өрсөлдөх эсвэл бусдыг дуурайх хэрэгцээ маш ихээр мэдрэгдэнэ. Олон хүмүүс өөрийн тусгал болох нэгнээ найз нөхөд, үр хүүхдүүд, өрсөлдөгч нар дотроосоо олж харвал баярлах болно. Үйл явдалд хамгийн идэвхтэй оролцох хэрэгтэй. Уйгагүй оролдлогуудаараа өөрийн сонирхол, хүсэлдээ бусдын анхаарлыг тат. Зөн билэг, чин сэтгэлийг ашиглан эргэн тойронд болж буй бүх зүйлд оролц.


ХАМТАТГАХ (5/21-6/21)


Таныг амжилт дагаж байна. Биеэ даах чадвартай учир байр сууриа амархан олно. Байдлыг хянаж ажлаа явуул. Зорилгодоо яаж хүрэхээ үргэлж санаж яв. Юм худалдан авахдаа ч мөн адил. Хуучин харьцаа сэргэх, шинэ амрагийн явдал эхлэх нигууртай. Эмэгтэйчүүд гэрийн ажилдаа түүртэнэ. 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Муу санаатны хов жив, хууран мэхлэлт зэргээс болж хайртай хүнтэйгээ харьцах харьцаанд хүндрэл учирна. Үзэл бодлынхоо зөв эсэхэд итгэлгүйгээс болж бусдаас хамааралтай байхад хүргэнэ. Үдээс өмнө эрүүл мэнд хямарч болзошгүй байна. Машин жолоодохдоо онцгой анхааралтай байхыг од эрхэс анхааруулж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Эмх замбараагүй, хөл үймээнтэй, тайван бус өдөр. Урьдчилан таамаглах аргагүйгээр биеэ авч явна. Олон уулзалт хойшлогдоно, тээврийн хэрэгсэл саатна. Зам дээр осол гарч болзошгүй. Зөн билэг өнөөдөр таны хамгийн сайн зөвлөгч байна. Өөртөө хэр итгэлтэй байгаагаас таны эрүүл мэнд сайн сайхан амьдрал хамаарна.


ОХИН (8/23-9/22)


Аюултай өдөр. Ажил болон гэрт чинь тогтворгүй байдал үүснэ. Бодит байдлыг зөв дүгнэж, хоосон зүйлийн араас бүү хөөцөлд. Худалдаа наймааны ажилд бүү шамд, хичнээн хүч гаргасан ч саадыг давж чадахгүй. Бусдад өөрийн бодлыг бүү тулга, бүү сөргөлд. Гэнэтийн сэтгэл санааны өөрчлөлтөөс толгой өвдөж нойр хулжина. Сэтгэл зүрхний тань мэдрэхүй уур уцаартай болгож болзошгүй. Бэлгийн харьцаанд шуналтаж болохгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Од гарагс таныг улам бүр нэр алдартай болоход тааламжтай хандана. Юмыг өргөн цар хүрээтэй харах чадварынхаа ачаар сонирхож байгаа аливаа ажилд үнэтэй туслагч болно. Нэр алдарт хүрэхдээ ямар ч тэнэг зүйлийг өөрийнхөөрөө болгох гэж улайрдаг, эсвэл хүмүүст үндэслэлгүй найдвар төөрүүлдэг зэрэг нь зүгээр л нэг алдар гавьяа хөөцөлдөгч болж хувиргах тул анхааралтай бай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   


Тамирчид, хувцас загварын агентлагийн ажилтнууд, шоу бизнесийнхэн урлаг соёлынхонд тааламжтай өдөр. Өөрийн авьяас чадварыг олонд харуулснаар энэ өдрөөс таашаал авах болно. Хямдхан нэр хүндийн хойноос хөөцөлдөж эрүүл мэнд, авьяас чадвараа дэмий бүү үр.


НУМ (11/22-12/21)

Багагүй зарлага гарна. Туслах ёстой хүмүүстээ гар татах хэрэггүй. Энэ зарлага өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт танаас эаавал гарах естой зүйл гэдэгт итгэ. Олонхи нь хаа нэгтээ ганцаар очиж цагаа өнгөрүүлэхийг хүснэ. Шинэ ажил бүү эхэл, идэвхитэй үйл ажиллагаанаас зайлсхий.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр та өөрийгөө баатар хэмээн төсөөлж болно. Бусдыг татах онцгой эрч хүчтэй байна. Таны хадгаламж өсөх боломж байна. Ивээн тэтгэгчдээ гомдсон урьдын гомдлоо мартаж уучилж чадвал албан тушаал өгсөх шатаар өгсөх боломж танд байна. Хосуудын уулзалт таатай. Тойруу замаар дөхвөл хувийн амьралдаа ихээхэн амжилт олох болно.


ХУМХ (1/20-2/18)


Арилжаа наймаанд явбал нэн ашигтай. Түншүүд найз нөхөд дэмжлэг үзүүлнэ. Та ивээн тэтгэгч хайж эхэлнэ. Алдаа бүү гарга. Та чадвар ба гавьяагаараа бардамнаж болно. Магадгүй материаллаг байдлаа засах боломжуудаа алдах болно. Та бусдыг хайрлаж. хүндэлж, тэднээр гачигдах бололтой. Магадгүй өөрийгөө хянаж чадахгүй, түрэмгий, эзэрхэг байдал чинь ойр дотнынхондоо хор хүргэхийг санаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр та бүх зүйлсийн тухайд тэдгээрийн шууд үнэ цэнийн талаас нь харах хандлага давамгайлсан өдөр. Энэ өдөр болгоомжтой байхыг сануулж байна. Та аюулын өөдөөс алхах эрсдэлтэй алхам бүү хий. Олонхи загас хүлээх байр сууринаас хандана. Өнөөдөр та аймхай гэж хэлүүлэхээс эмээх хэрэггүй. Та бол аймхай биш харин болгоомжтой хүн.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler