|
Видео

Шинэ мэдээ

“Тэргэнцрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

 

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь АНУ-ын Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Тэргэнцэр төсөл”-ийн хүрээнд тэргэнцрийн зөв хэрэглээг төлөвшүүлэн, хоёрдогч бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллээр хангах чадвар бүхий сургагч багшийг бэлтгэх сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 08-10 өдрүүдэд СЗСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд зохион байгуулж дууслаа.

Уг сургалтыг АНУ-аас мэргэжлийн эмч багш нар ирж зохион байгуулсан бөгөөд сургалтын сүүлийн өдөр 18-нд хөдөлгөөний бэрхшээлтэй, зайлшгүй тэргэнцэр шаардлагатай гэсэн иргэдэд тохируулан тараасан байна.

Энэхүү сургалт нь тэргэнцэр хэрэглэгчийн эрх ашгийг төлөөлсөн болон төрийн үйлчилгээний анхан шатны нэгж салбарын ажилтнуудыг хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцрийн үйлчилгээг хүргэх боловсон хүчнийг бэлтгэж, зөв мэдээллээр хангах чухал ач холбогдолтой юм.

 
“Тэргэнцрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Тэргэнцрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Тэргэнцрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Тэргэнцрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Тэргэнцрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.