| |
Видео
Шинэ мэдээ
Приус+ загвар ирэх онд зах зээлд нэвтэрнэ
Японы алдарт Тоёота компанийн хамгийн түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүний нэг хагас цахилгаанжсан Приус загварын шинэ хувилбар Приус+ Хибрид ирэх онд зах зээлд нэвтэрч, хэрэглэгчдийн гарт хүрэх гэж байна. Шинэ загварыг эхэлж, Их Британийн зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Приус+-ийн шинэ загварын гадаад үзэмж бүрэн өөрчлөгдөж, амаржин, нэмэлт төхөөрөмжүүдээс гадна дотоод салон нь хүртэл шинэчлэгдэх гэнэ. Одоогоор үнийг нь тогтоогоогүй байгаа ч энэ оны сүүлээр бүх нийтэд зарлана гэж Тоёотагийн удирдлага мэдээлэв.
Приус+-ийн гадаад үзэмж бүхэлдээ өөрчлөгдөж, гялтгар хар сараалжин загвартай болсон байна. Үүн дээр ухаалаг ЛЕД гэрэлтэй болжээ. Ар талын буферийн хэлбэр нь шинэчлэгдэж, арын гэрэл нь ч сайжирсан байна. Европт гарахдаа гялтгар метал хар, гялтгануур хар гэсэн хоёр өнгөтэй байх аж. Харин дотор талын салон нь мөнгөлөг метал, агааржуулагч болон хянах самбар нь хромон өнгөтэй байх аж. Тоёотагийн зүгээс Приусын шинэ загварт "Touch 2” хэмээх мэдрэгч дэлгэц бүхий шинэчилсэн системийг суурилуулж өгч байгаа юм байна. Блүтүүт холболт, арын камерын пиксел сайжирснаас гадна хиймэл дагуулын байрлал заагч төхөөрөмжтэй байх аж.
Приус+ загварын бас нэгэн давуу тал нь автомат паркинг буюу зогсоолд тавих, өгсүүр газар өгсөх систем байх болно. Жолоо барихад илүү хялбар, тухлаг болгохын тулд амаржин салгах төхөөрөмжийг нэмж суурилуулжээ. Ингэснээр замын болон автомашины их биеийн чимээ зэргийг ор тас мартаж болох нь ээ. Европын холбооноос баталсан EU6 хүлэмийн хийн ялгаралтыг бууруулах стандартыг мөрдснөөр Приус+ Хибрид машин өмнөхөөсөө ч ногоон, байгаль орчинд ээлтэй болжээ.

Time.mn