|
Видео

Шинэ мэдээ

Э.Бат-Үүлийн балаг

Э.Бат-Үүлийн балаг

 

Ардчилсан хувьсгалын автор Э.Бат-Үүл. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл. Монгол Улсын баагар Э.Бат-Үүл. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл. Энэ олон тодотгол нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл түүний туулсан улс төрийн замын зураглал. Харин өнөөдөр тэр уугуул намаасаа улсын тэргүүнийг сонгох сонгуульд өрсөлдөх, бүр Ерөнхийлөгч болох хүсэлтэй горилогчдын тоонд зүй ёсоор орж улс төрийн намтраа нэгээр ахиулахаар хичээж явна. Гэвч Үүл баатрын өнгөрснөөс өдийг хүртэл бий болгосон улс төрийн карьер, намтар нь тийм цэвэрхэн төрийн тэргүүн болох цензур, шалгуурыг хангах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргаар ажилласан үеийнх нь түүхийг сөхвөл хүүгийнхээ компанийг гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх аварга төсөвтэй төсөл рүү оруулсан баримт нь одоо ч хуучраагүй сэдэв хэвээр байна.

 

Тодруулбал, 2013 тавдугаар сарын 29-нд хүүгийнхээ "Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр тодруулж, түүнийгээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Хачирхалтай нь, тухайн үед Э.Бат-Үүл Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа "Грандлайн” компанийг огт дурдаагүй байдаг. Нэг үгээр хэлбэл, хүүгийнхээ бизнес гэдэгт зөвхөн "Сонор” рекордс гэж бичсэн байдаг. Хууль дүрмээ дагасан бол энэ нь хотын даргынх нь албан тушаалаас нь чөлөөлөх хангалттай үндэслэл байсан ч хууль хяналгын байгууллагууд асуудал үүсгээгүй юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд өнгөрөөсөн.

 

Нөгөө талаар эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, "2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг "Агаар цэвэр”, "Амины сууцтай”, "Ажилтай орлоготой”, "Аюулгүй амгалан”, "Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр огцруулах төслийг НИТХ дахь МАН-ын бүлгээс нэг бус удаа тавьж байсан нь саяхан. Дээрээс нь, хүүгийнхээ компанид 5.1 тэрбум төгрөгийн тендер өгчихсөн нь тухай үед багагүй сенсаац дэгдээж байлаа. Гэвч тэрбээр хариуцлага хүлээх нь байтугай өөрийгөө өмгөөлсөөр сонгуультай золгосон.

 

Ард түмэн ой санамжтай юм болохоороо Э.Бат-Үүлийн хуудуутай үйлдэлд цэг тавьж түүнд, багийнханд нь итгэл хүлээлгээгүй билээ. Юу үнэн гэвэл энэ үнэн. Харин одоо тэр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших том амбийц тээж явна. Гэхдээ ард түмэн хоёр дахиа хууртдаггүй гэдгийг эрх биш ойлгомоорсон доо.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler